Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааны талаар дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нарын тамирчид мэдэгдэл хийж байна.
П.Орхон: "Өнөөдийг хүртэл холбоогоо өөрчлөгдчих болов уу, шинэчлэгдэх болов уу гэж харсан. Гэтэл үйл ажиллагаа нь улам муудсаар, доройтсоор байна. Гол нь ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсээ сольё, холбоогоо өөрчилье гэсэн зорилготой. Тамирчидтайгаа уялдаа холбоогүй, бараа сүр нь ч харагддаггүй удирдлагаа сольё гэж энд ирсэн.
Тэмцээн уралдааны зардлын хувьд яриад ч хэрэггүй. Гэхдээ заримд нь өөрсдөө мөнгөө төлөөд явж бололгүй л яахав. Гэсэн ч өнгөрсөн жилийн ДАШТ-ий зардлаа тамирчид хүнээс гуйсан. Бүр гуйж байна шүү дээ. Бидний эрүүл мэндийг хариуцах эмч хамт явахгүй хэчнээн ч жилийг үзэж байгаа юм, бүү мэд. Ямар нэг асуудал гарахад дандаа гадны эмч нарыг барааддаг. " гэлээ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC