Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ижил хувь, хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн нь тэтгэврийн зөрүү үүсэх үндсэн шалтгаан болсон. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах цалингийн итгэлцүүрийг шинэчилж, 164.6 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байна. Итгэлцүүр ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн зардлыг 10 хувиар нэмэгдүүлснээр 496.3 мянган хүний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм байна.

Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсний бүтцийг 2022 оноос хойш үе шаттай шинэчлэх арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн “14 сүлжээний 566 ялгаатай цалин”-г нэг шатлал бүхий “12 сүлжээний 109 суурь цалин”-тай болгож цэгцэлсэн байна. Энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж “4 сүлжээний 42 суурь цалин”-тай болгохоор зорьж, төрийн албан тушаалын ангилал хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, босоо болон хэвтээ удирдлагатай орон нутгийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ижил хувиар тооцож олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй тусламж, үйлчилгээний өртөг, тарифт тохируулга хийх шаардлага бий болжээМонгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ижил хувь, хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн нь тэтгэврийн зөрүү үүсэх үндсэн шалтгаан болсон. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах цалингийн итгэлцүүрийг шинэчилж, 164.6 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байна. Итгэлцүүр ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн зардлыг 10 хувиар нэмэгдүүлснээр 496.3 мянган хүний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм байна.

Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсний бүтцийг 2022 оноос хойш үе шаттай шинэчлэх арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн “14 сүлжээний 566 ялгаатай цалин”-г нэг шатлал бүхий “12 сүлжээний 109 суурь цалин”-тай болгож цэгцэлсэн байна. Энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж “4 сүлжээний 42 суурь цалин”-тай болгохоор зорьж, төрийн албан тушаалын ангилал хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, босоо болон хэвтээ удирдлагатай орон нутгийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ижил хувиар тооцож олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй тусламж, үйлчилгээний өртөг, тарифт тохируулга хийх шаардлага бий болжээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ж.Золбаяр буюу Амайд шүүхээс 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа

    Ж.Золбаяр буюу Амайд шүүхээс 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа