Юун түрүүнд энэхүү нийтлэлийг хэн нэгний захиалгаар бэлтгээгүй гэдгээ Ц.Оюунгэрэл танд болон нийт уншигчдадаа дуулгая...
Сүүлийн өдрүүдэд Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй бөгөөд Австралиас АНУ руу "ЗУГТСАН" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэрбээр, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Австралийг зорьсон бөгөөд ЭЦА-наас "Зарлан дуудах хуудас" хэд хэдэн удаа явуулсан ч тэрбээр ирээгүй юм.
Иймээс Б.Идэр-Одыг "ОРГОН ЗАЙЛСАН" үндэслэлээр Интерполын хөх шугамд эрэн сурвалжилж буйгаа ЭЦА-наас мэдээлсэн. Үүнийг хариуд нь "Улстөр" гэж тайлбарлаад байгаа юм.
Тэгвэл Б.Идэр-Одын ажилладаг "UB COMEDY" клуб нь түүний бутны араар нуугдсан зургийг цахим орчинд нийтэлж, эрэн сурвалжлах ажиллагааг "ЭЛЭГЛЭЖЭЭ". Энэ нь нэг талаараа хөгжилтэй мэт боловч цаагуураа нууцхан "НО"-той байгааг харуулж мэдэхээр... Үнэхээр ямар нэг "НО"-гүй бол ингэж улс хооронд зугтах хэрэг юун...
Харин түүний ээж буюу УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Өвөрхангай аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Б.Ууганбаярын "УХУУЛАГЧ"-аар ажиллаж, тэр хавийг "СОЛОНГОРУУЛЖ" яваа харагдсан. Тэрбээр, өөрөө 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ч хэлсэн байгаа бөгөөд PR аль хэдийнэ эхэлсэн гэдгээ илтгэсээр буй.
Ц.Оюунгэрэл өөрийнх нь эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэний зургийг олон нийтийн сүлжээнд постолж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг "ХУДАЛДАГДСАН" мэтээр доромжилж, ёс зүйгүй авирладаг нэгэн билээ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC