Б.Мөнхтамир: "МИАТ" ТӨХК орон нутагт долоо хоногт 1-3 удаагийн нислэг үйлдэнэ

Б.Мөнхтамир: "МИАТ" ТӨХК орон нутагт долоо хоногт 1-3 удаагийн нислэг үйлдэнэ

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээж, "МИАТ" ТӨХК нислэг үйлдэхээр боллоо. Энэ талаар тодруулбал?

-Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ компани 2023 оны долоодугаар сараас эхлэн орон нутагт нислэг үйлдэхээр болсон. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилээр тооцоолбол, 2008 он хүртэл "МИАТ" ТӨХК орон нутагт нислэг үйлддэг байсан. 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжинд Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн 8 аймагт нислэг үйлдэнэ. Баянхонгор аймгийн нисэх буудлын зурвас шинэчлэгдсэний дараа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа.

-Тариф болон давтамжийн хувьд?

-Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт 3 удаа, Улаангом руу 2 удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөсөн.

"МИАТ" ТӨХК үндэсний агаарын тээвэрлэгчдийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд харьцангуй хямд үнийг санал болгож байна. Тодруулбал,

Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга, Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга, Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга, Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.

Мөн Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга, Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.

-Аль нэг чиглэлд нислэг нээхэд эхний хугацаанд алдагдалтай ажилладаг. Орон нутгийн нислэгийн хувьд яах вэ. Урьдчилсан тооцоолол бий юу?

-Алдагдалтай ниснэ гэдэг тооцоолол гаргаагүй. Агаарын тээвэрлэгчдийн хувьд зорчигч урсгал хамгийн чухал асуудал байдаг. Агаарын хөлгийн суудал дүүргэлтэд үндэслэж тухайн авиа компани зардлаа тэгш хуваарилдаг. Бид орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт 80 хувьтай байна гэсэн тооцоолол гаргасан.

-Олон нийтийн сүлжээнд тийзний үнэ өндөр байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэгэхээр өмнөх үнээс 2 дахин хямдарна гэж ойлголоо?

-Өнгөрсөн хугацаатай харьцуулахад 2-2.5 дахин хямдарна. Нислэгийн тасалбарыг эрт авснаар хямд захиалах боломжтой байдаг. Орон нутгийн нислэгийн тарифт мөн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоно.

-Ер нь тийзний үнэд юу багтдаг вэ?

-Нислэгийн тийз маш олон төрлөөс бүрэлддэг. Нэгдүгээрт, тухайн агаарын тээвэрлэгчийн үндсэн тариф дээр нисэх буудлуудын такс, аюулгүй ажиллагааны ажилчдын хураамж нэмэгдэнэ. Эдгээр хураамжийг тийзний үнэд шингээж аваад буцаагаад нисэх буудлуудад дамжуулан өгдөг. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Нөгөө талдаа, 250 хүний суудалтай агаарын хөлгөөр нислэг үйлдлээ гэж тооцоход 17 төрлийн тийз байдаг. Нөхцөл, хэрэгцээ шаардлагаас хамааран тус бүр өөр үнэтэй байна. Энэ систем нь зөвхөн "МИАТ" ТӨХК дээр хэрэгждэг зүйл биш. Олон Улсын агаарын тээврийн холбооноос баталсан журам тул дэлхийн бүх агаарын тээвэрлэгчид хэрэглэдэг.

Иргэд ажлаа төлөвлөн, тийзээ эрт захиалан авах нь зорчигч, тээвэрлэгч хоёуланд нь давуу талтай. Зорчигч тийзээ хямд үнээр худалдан авч байгаа бол тээвэрлэгчид суудлын ачаалал, дүүргэлтээ төлөвлөх боломж олгодог.

-Дээрх нөхцлүүдээс гадна шатахууны зардал, навигацын хураамж нэмэгддэг. Ам.долларын ханш өсөлттэй үед дагаад гарах зардал нь өсөж таарна?

-Агаарын тээвэрлэгчдийн хувьд гарч байгаа  зардлын дийлэнх нь гадаад валютаар хэмжигддэг. Жишээ нь, Франкфурт руу нислээ гэхэд дундаа найман улсын агаарын замаар дамжина. Навигацын хураамжаа ам.доллароор тооцож төлнө.

Дээрээс нь үндсэн зардлын 30 орчим хувийг шатахуун эзэлдэг. Үүнийг ч мөн доллараар тооцож төлнө. Сүүлийн хэдэн жилд төгрөгийн ханш суларч, долларын ханш өссөн. Иргэд МИАТ үнээ нэмсэн гэж ойлгодог. Гэтэл 2011 оноос хойш тариф шинэчлэгдээгүй.

-Агаарын тээврийн либералчлалын хүрээнд нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээж байна. 2024 оноос АНУ-руу шууд нислэгтэй болохоор төлөвлөж байгаа шүү дээ. "МИАТ" ТӨХК-ийн хувьд шууд нисэх онгоцоо хэзээ оруулж ирэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 40 улст , 105  чиглэлд нислэг үйлдэх боломжтой байна. Хамгийн сүүлд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар улстай шууд нислэгтэй болох Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Либералчлалын үр дүнд тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэнээр тийзний үнийг хямдруулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээрийг үзэглэсэн, ойрын хугацаанд баталгаажсанаар 41 дэх улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. АНУ-тай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Open Sky буюу тус улсын дурын  чиглэлдээ нисэх боломж бүрдэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээрийг үзэглэсэн, ойрын хугацаанд баталгаажсанаар 41 дэх улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Open Sky буюу дуртай чиглэлдээ нисэх боломж бүрдэнэ.

Энэ хүрээнд МИАТ ТӨХК шууд нислэг үйлдэх зорилгоор БИОНГ 787-9  онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажил хангаж байна. Эхний онгоц нь ирэх долоодугаар сарын сүүлээр, дараачийнхийг 2024 оны эхний улиралд багтаан авчирна. Ингэснээр АНУ-руу шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, зам тээврийн харилцааг "шинэ шатанд гарна" гэх хүлээлттэй байна

    Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, зам тээврийн харилцааг "шинэ шатанд гарна" гэх хүлээлттэй байна