Говь-Алтай аймгийн оюутнуудын дунд 30 сая төгрөгийн сантай “GOOD STUDENTS-2023” сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Говь-Алтай аймгийн оюутнуудын дунд 30 сая төгрөгийн сантай “GOOD STUDENTS-2023” сургалтын тэтгэлэг зарлагдлаа

    Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “ИРЭЭДҮЙ-АЛТАЙ” холбоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон бүтээлч ажлыг өрнүүлж ирсний нэг нь “GOOD STUDENTS” оюутны сургалтын тэтгэлэг хөтөлбөр юм. Тус сургалтын тэтгэлэг есөн жил дараалан олгогдож нийт 284 оюутанд 190 орчим сая төгрөгийн тэтгэлэг гардуулж залуусын хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр, дэмжлэг болж иржээ. 

Тэгвэл тус холбоо 20 жилийнхээ түүхэн ойн хүрээнд 10 дахь нь удаагийн “GOOD STUDENTS-2023” оюутны сургалтын тэтгэлэг хөтөлбөрийг зарлалаа.

30 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин, “ББМНТ” ХХК-ийн захирал Ц.Баянмөнх нар “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. 

Тус холбоог 20 жилийн хугацаанд 7 тэргүүн удирдаж ирсэн бөгөөд тус холбооны 2 дах үеийн тэргүүн Цэдэвийн Дашдорж агсны санаачилга, дэмжлэгээр “Good students” сургалтын тэтгэлэг олгогдож иржээ. Тэгвэл Цэдэвийн Дашдорж агсны дүү “ББМНТ” ХХК-ийн захирал Ц.Баянмөнх ахынхаа гэгээн дурсгалд зориулж дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, санхүүжүүлэхээ илэрхийллээ. 

   Тус тэтгэлэгт Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний 2-6 дугаар дамжаанд суралцагч оюутнууд, орон нутгийн их, дээд сургууль, коллежид суралцагч хамрагдах бөгөөд Есөнбулаг сумаас 3, бусад сумаас нэг, нийт 20 оюутанд тус бүр 1.500.000 төгрөгийн тэтгэлэг олгогдох юм.

Тэтгэлэгт тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:
-Иргэний харьяаллаар оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
-2022-2023 оны хичээлийн жилийн сурлагын дүнгийн тодорхойлолт (3.2 ба түүнээс дээш голчтой суралцсан байх)
-Оюутан болсноосоо хойш олон улс, улс, бүс, аймгийн чанартай уралдаан, тэмцээн, шалгаруулалт, эрдэм шинжилгээний бага хурал, эдгээртэй дүйцэх үйл ажиллагаанд амжилт гаргасныг батлах 5 хүртэл баримт бичгийн хуулбар (медалийн үнэмлэх, гэрчилгээ, батламж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, бүтээлийн талаарх мэдээлэл гэх мэт) \Нотариатаар батлуулах шаардлагагүй\
-Тухайн сумын оюутнууд материал ирүүлээгүй, эсвэл ирүүлсэн оюутнуудын дүн, шалгуурын үнэлгээ илэрхий доогуур тохиолдолд тэр суманд оногдох хуваарийг бусад сум руу шилжүүлж болно. 

Материал хүлээн авах: 
Шаардлагыг хангаж, бүрэн бүрдүүлсэн материалыг 2023 оны наймдугаар сарын 15-ны 17:00 цагаас өмнө “Ирээдүй-Алтай” холбоонд хүлээлгэн өгнө. 
•  Хамтарсан ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 25-ны дотор шалгаруулж, “Ирээдүй-Алтай” холбооны цахим хуудсаар нийтэд зарлана.  
• Тэтгэлгийн мөнгийг суралцагчийн сургуулийн нэхэмжлэхийг үндэслэн сургуулийн данс руу 2023 оны есдүгээр сарын 1-ний дотор шилжүүлнэ. 
•  Шалгарсан оюутнуудад батламж олгоно. 
• Шалгарсан оюутнууд хамтарсан багийн зохион байгуулалтаар 2023 оны 10-11 дүгээр сард “Ирээдүй-Алтай” холбооны удирдлага дор сайн дурын ажил зохион байгуулна. 

     Сургалтын тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 9488-8780 дугаараас авах боломжтой. 

    2003 онд үүсэн байгуулагдсан тус холбоо 20 жилийн түүхэн ойгоо угтаж 20 ажил хийхээр зорьжээ. Энэ хүрээнд “Хязгаараа тэл” хөгжлийн форумыг Алтайн 18 суманд, “Цагийн зөрүү” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, “Нутаг, сэтгэл, үргэлжлэл” цуврал уулзалт, “Ээ дээ энэ Алтайхан уу” цуврал  контент, Жолооны хөнгөлөлттэй сургалт, 20 жилийн түүхэн сэтгүүл, Үе үеийн тэргүүнүүдийн нэвтрүүлэг зэрэг ажлыг шат дараалалтай өрнүүлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 20 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 5 Дуртай
Нийт сэтгэгдэл 12
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Сайн байна уу та бүхэнд ажлын амжилт маш их зүйл хийж байгаад талархаж байна.

  • Зочин - 2 жил өмнө

    Bodit demjleg uzuulj bui ireedui altai holboond bayarlalaa.

  • Зочин - 2 жил өмнө

    Good jub.

  • Зочин - 2 жил өмнө

    Estoi saihan hutulbur bn.

  • Зочин - 2 жил өмнө

    Neg sumaas deed tal ni heden huuhdiin material avah ve?.

  • Зочин - 2 жил өмнө

    Хүүгийнхээ материалыг өгч үзнээ.

  • Dulguun - 2 жил өмнө

    3.2 golch shildeg oyutand het dooguur golch bnaa.

  • Балдан - 2 жил өмнө

    мундаг холбоо юмаа Алтайн ирээдүй гэрэлтэй л байгаа юм байна..

  • Humban - 2 жил өмнө

    zaaval sumdaa hariyalaltai baih shaardlagatai yu...?.

  • Bold - 2 жил өмнө

    oyutnuudad tom demjleg bndaa amjilt husey.

  • Зочин - 2 жил өмнө

    өө ямар гоё юм бэ.

  • Зочин - 2 жил өмнө

    ёстой сайхан мэдээ байна. дүүгээ оруулнаа.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

    Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна