ИЦББХ: Цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийн хэрэгжилтийг сонслоо

ИЦББХ: Цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийн хэрэгжилтийг сонслоо

Өнөөдрийн /2023.06.20/ Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр баталсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сонсох, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах  үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр хоёр асуудлын хэлэлцэх дарааллыг өөрчилж, эхлээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, ажиллахаар болов.

Түүний дараа тус байнгын хорооны хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр баталсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан. Тэрбээр, байнгын хорооны тогтоолоор цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай нийт 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Энэ дагуу иргэн хуулийн этгээдийн мэдээллийн систем, сүлжээнд чиглэсэн кибер халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий кибер халдлага зөрчилтэй тэмцэх "Нийтийн төв"-ийг байгуулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, мэдээлэл төхнологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хомстолоос сэргийлэх зорилгоор дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, олон улсад ашигладаг цахим төлбөрийн системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлэх, нийтийн мэдээллийн систем үүсгэх, хөгжүүлэхтэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих, бараа, ажил, үйлчилгээний ашиглалт, хөгжүүлэлтийг нийлүүлэгч аж ахуй нэгж тодорхой хугацаанд хариуцах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Нэмэгдсэн өртгийн албан татвар (И-баримт)-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим төлбөрийн системтэй холбох, Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийг сайжруулан олон улсын итгэмжлэгдсэн жагсаалтад оруулах, Ерөнхий боловсролын сургалтад тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх талаар агуулгыг тусгах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон их, дээд сургуулиудад мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сүлжээ, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан.

Тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, салбарын боловсон хүчний бодлого алдагдсан байгаа. Монголдоо мэргэжилтнүүдийг бэлтгэх, авч үлдэх талд ямар арга хэмжээ авч байна. Хүний нөөцийн чиглэлд ямар бодлого боловсруулах вэ гэсэн асуултад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариуллаа. Тэрбээр, цахим хөгжлийн салбарт хүний нөөцийн хомстолд орсон. Мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн хүмүүсийг төрийн албан хаагчдын цалинтай дүйцүүлэн авах бэрхшээлтэй болсон. Нэг талаар цалинг хөлсийг нэмэгдүүлж, мэргэжилтнүүдийн төрд ажиллуулах нь хувийн хэвшилтэй өрсөлдөх суурь хөрсийг буй болгодог. Тиймээс  хувийн хэвшилд буй инженерүүдэд   өндөр цалин амалж,  төрд ажиллуулах нь буруу гэж үздэг. Харин  хувийн хэвшлийнхний бүтээсэн программ хангамжийг төр  худалдан авах зөв жишиг руу явж байна.

Өөрөөр хэлбэл, төр систем хөгжүүлэхээс татгалзаж, бодлого боловсруулдаг төвшиндөө мэргэжлийн чадварлаг байх шаардлагатай байна. Тиймээс сайдын баталсан төсвийн хүрээнд цалингийн итгэлцүүрээр нэг яам, агентлагт цалин өндөр 1-3 хүртэл орон тоонд нарийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байна. Мөн Шинжлэх ухаан,  технологийн их сургууль, Батлан хамгаалах их сургуультай хамтран хүний нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх" зэрэг 30 гаруй асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

    “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх" зэрэг 30 гаруй асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна