Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдрийн үдээс өмнөх /2023.06.22/ Монгол Улсын чуулганы нэгдсэн хуралдаан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “... үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. Юнескогоос хийсэн судалгаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 2.2 их наяд ам.долларын орлогыг бүрдүүлж, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн тухай онцолсон байна. Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд  оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг хүрч байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.  

Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эко системтэй уялдсан төрийн бодлогыг тогтворжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэн импортыг орлох, экспорт чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх, туурвихтай холбогдолтой үе шат бүрд бүртгэл мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдол хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник технологитой хослуулан хөгжүүлэх гадаад зах зээлд өрсөлдөх нөхцөл бий болгож ажлын байр нэмэгдэнэ. Улмаар үндэсний агуулгатай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт, хүртээмж нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих тогтвортой нөөц нөхцөл бий болохын зэрэгцээ үндэсний соёлын дархлаа бэхжих ач холбогдолтой гэв.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх БСШУС-ын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

ИХ-ын гишүүн Н.Ганибал, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юуг хэлж байгаа тухай тодруулж өгөхийг хүсэв. Соёлын сайд Ч.Номин, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа авьяас билиг дээр суурилж, үүнийгээ оюуны өмч техник технологитой уялдуулан үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг томьёолж байна. Олон улсад 1995 оноос хойш хөгжиж 2,2 их наядын том зах зээлийг эзэлж байна. Зарим улс орнуудад соёлын бүтээлч үйлвэрлэлээс олсон орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзэлж байна.  Улмаар  дараагийн 10 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний  10 хувь хүртэл өсөх боломжтой. Тийм учраас манай улс олон улсын энэхүү  тогтолцоотой хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. Соёлын өв дээрээ суурилсан бүтээлч үйлдвэрлэл, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, эдийн засгаа солонгоруулах буюу олон тулгуурт болгох нь зүйтэй гэж үзсэн гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,  соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх хүний нөөцийг бэлтгэхэд ямар дэмжлэг үзүүлэх талаар зохицуулалт хийсэн эсэх талаар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам,  хууль санаачлагчийн зүгээс ямар ч зардал гаргахгүй гэсэн атал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад талон  олгоно гэдгээ тодруулах, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, соёл урлагийг хөгжүүлэхэд Соёлын яам бусад яамтайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ, орон нутгийн соёл, урлагийн салбарынхныг хэрхэн дэмжиж байна вэ гэж тус тус асуув.

Эдгээр гишүүдийн асуултад Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, Соёлын яамны зүгээс  өнгөрсөн 2022 онд  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж Засгийн газраас 43 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ гэсэн. Аливаа бизнес шинэ салбарыг хөгжүүлэх нөхцөлд  бойжуулна, хөгжүүлнэ, түгээнэ дэлгэрүүлнэ гэдэг үе шатууд байдаг. Монгол Улс бодлогын бичиг баримтууддаа  олон тулгуурт эдийн засгийн суурьтай болно, цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэж заасан. Энэ утгаараа шинэ эдийн засгийг бойжуулах хууль гэж үзэж болно. НҮБ-ын судалгаагаар  2020 оны байдлаар манай өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцдог гэсэн учраас  үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйн иргэддээ соёлоор дамжуулан өв соёлыг нандигнан хайрладаг болгох үүднээс өсвөр насныханд аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг өгөхөөр хуульчлах нь зүйтэй гэж үзсэн.

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 28 градус дулаан. Дуу цахилгаантай бороо орно

    Улаанбаатарт 28 градус дулаан. Дуу цахилгаантай бороо орно