Хуурамч дипломоор ажилд орсон иргэн А-гаас 3.1 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Хуурамч дипломоор ажилд орсон иргэн А-гаас 3.1 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан  4,8 сая төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ.

          А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж  түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй” гэж маргасан  байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Дээд шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа дараах дүгнэлтийг хийв.

А нь дээд боловсролгүй атлаа хуурамч диплом ашиглаж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, улмаар Засаг даргад нэр дэвшин сонгогдож, 2020 оны 11 дүгээр сарын 23-наас хойш дөрвөн сарын хугацаанд уг албыг хашсан.  Түүнийг хуурамч диплом ашигласан  үйлдэлтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгаж,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хуульд заасан бусад нөхцөлийг харгалзан  Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

       Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар түүний дараа томилогдсон  Г уг эрүүгийн хэрэгт  хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ”А нь 4,8 сая төгрөгийн цалин авч байгууллагыг хохироосон. Гэвч тодорхой ажил гүйцэтгэсэн тул мөнгийг нэхэмжлэхгүй” гэснээс үзэхэд  эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.

Прокурорын тухай болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор иргэний хэрэгт санаачилгаараа оролцож болохоор заасан байдаг.  Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл гаргаж, нэхэмжлэл гаргахаас татгалзсан  тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.

Сумын Засаг даргад нэр дэвшихэд дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан бөгөөд А нь зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно.

Монгол Улсын Үндсэн хууль,  Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай. Гэвч А нь санаатайгаар хууль бус үйлдэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хуулийн дагуу эрхлэх үндэслэлгүй байсан албан тушаалд ажилласан байна. Иймд А-г гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, түүний эрх ашиг дээр дурдсан хуулиар хамгаалагдах үндэслэлгүй.

Харин А нь 2012 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгийг 4 сараар тооцон  1.6 сая төгрөгийг хохирлоос хасаж, үлдэх 3,1 сая төгрөгийн хохирлыг А-аас гаргуулж Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын дарга Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа