Улаанбаатарыг дөтчилөх нь

Улаанбаатарыг дөтчилөх нь

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг ӨМӨЗО-ы Хөх хотоос бэлтгэлээ.

Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг шийдэх их багтаамжийн нийтийн тээврийн талаар энэ удаад онцлов.

Хэрэгцээ

Тэртээ XIX зуунд анхны метрог Лондонд барьснаас хойш нийтийн тээврийн энэ хэрэгсэл томоохон хотуудын дэд бүтэц, оршин суугчдынх нь амьдрал, эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэсээр иржээ. Өдгөө дэлхийн ихэнх орны томоохон хотууд метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж буй олон асуудлыг метро шийднэ. Хотын хүн ам цаашид ч өсөж, түүнийг дагасан авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал ч тулгамдсаар байх төлөвтэй. Тиймээс нийтийн тээвэрт их багтаамжийн хэрэгслийг нэвтрүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод буй.

Метротой болох оролдлого нийслэлчүүдийн хувьд шинэ зүйл биш. Хотын удирдлагууд метро байгуулах төслийг эхлүүлж, судалгаа, ТЭЗҮ ч хийж байсан. Тодруулбал, Японы ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар метро” төслийн судалгааны ажлыг эхлүүлж байв. Метроны замыг Энхтайваны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17 км урттай, газар доогуур болон гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийж байжээ.

Түүнчлэн Улаанбаатарыг метротой болгох ТЭЗҮ боловсруулах, судалгааны ажлыг БНСУ-ын “Soosung Engineering” компани хийж, бага оврын LRT загварын 5000-30,000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байв. Гэвч хөрөнгө санхүүгийн гачигдал зэрэг олон шалтгааны улмаас метротой болох улаанбаатарчуудын хүсэл биелээгүй хэвээр, харин хэрэгцээ, шаардлага нь тулгамдсаар буй.

Жишиг

ӨМӨЗО-ы Хөх хотын метро анх 2019 онд ашиглалтад орсон. Хотын гол цэг, нисэх онгоцны буудлыг холбосон хоёр шугам бүхий метро нь нийт 50 км урттай, 44 өртөөтэй. Иргэдийн цаг завыг хэмнэсэн нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор авто замын ачаалал буурсан гэж хотын удирдлага онцлов. Хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлсэн энэ төсөл өдгөө хотын дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн амьдралд ч томоохон өөрчлөлтийг авчирч байна.

Шийдэл

Улаанбаатарт оршин суугаа хүн бүхний цаг зав, боломж, амьдралын чанарт шууд нөлөөлж буй асуудал бол авто замын түгжрэл. Жил ирэх тусам өссөөр байгаа хүн ам, автомашины төвлөрлийг дагасан энэ асуудлыг их багтаамжийн тээврийн хэрэгслээр шийдэх боломж бий.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллах үедээ “Хөгжиж буй хотын нийтийн тээвэрт метро маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол зөвхөн тээврийн хэрэгсэл биш, иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарт шууд нөлөөлөх хүчин зүйл. Нөгөө талаараа хотын эдийн засаг, хөгжлийн ч томоохон гарц болно.

Тэгэхээр бид ямар нэгэн шийдэл олж, энэ ажлыг урагшлуулах цаг нь болсон. Метро байгуулах, эсвэл их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд хөрөнгө, санхүүжилтийн асуудал асар чухал. Тулгамдаж байгаа асуудал бол ердөө л энэ. Ийм том бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тэгэхээр бид өөрсдийн боломж, гарцдаа түшиглэж шийдэл хайж байна.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн, иргэдийн цаг завыг хэмнэсэн, багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад, Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна.

Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Томоохон голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см давсан байна

    Томоохон голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см давсан байна