Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Ажлын байр бий болгож, татвар төлөн улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ тодотгов.

Иймээс есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ хэлэв. Зөвлөгөөнөөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэй гэлээ. Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхин төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа  хэлэв.

Коронавируст цар тахлын үед холбоодын гишүүн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар  хамтран ажиллахад бэлэн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байвал хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн нэмэр болно” гэлээ.

Эрчим хүчний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж:

“Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гаргасанд талархаж явдаг. Цаашид Дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч эрчим хүчээ өнөөгийн үнэ тарифаар худалдан борлуулахад өртгөө найман жилийн дотор нөхөх боломжтой. Ингэж байж бид цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дотоодоос хангаж, эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Шинэ станцыг түшиглэн агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарынхан хувь нэмрээ оруулахад бэлэн байна.”

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А. Билгүүн:

“Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байлаа. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байгааг уурхайчдынхаа өмнөөс хэлэхийг хүсч байна. “

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир:

“Малчид, иргэд хоршиж байж ахуй амьдралаа сайжруулна. Байгаль орчноо ч хамгаална. Бид хоршооны давуу талыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд гарахад нь холбох замаар өрхийн амьжиргааг дэмждэг. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.”

Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Б.Цолмон:

“Мэдээллийн салбар бол хөгжлийн суурь. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд дэмжлэг үзүүлнэ үү. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүсийн 90 хувь нь шаардлага хангадаггүй. Ажиллах хүн олдохгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ

    Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ