Энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэгтэйг “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт” тод илэрхийлж байна

Энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал  үүрэгтэйг “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”  тод илэрхийлж байна

 Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой

    “Монгол Улс бол эрх чөлөөг эрхэмлэгч, урам зоригтой, бардам атлаа эгэл сайхан сэтгэлтэй, 3.4 сая  хүн амтай улс. Бид мянга мянган жилээр тоологдох төрт ёсны түүх, давтагдашгүй соёл, уламжлал, ардчилсан өөрчлөлтийг авчирсан орчин цагийн түүхээрээ бахархдаг.  Монгол Улс эрч хүчтэй, ардчиллыг тууштай хэрэгжүүлэгч оронд тооцогддог.

Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж байна. Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын санаачилгаар Эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай тогтоолыг 1976 оноос хойш баталж ирсэн.

Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой

Энэ бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ыг нээж хэлсэн үг.  Энэ өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад  төдийгүй Азид анх удаа” Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ыг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтаар  Гадаад хэргийн эмэгтэй сайд нар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо" гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь эмэгтэйчүүдийн өмнө тулгараад байгаа томоохон бэрхшээлийн нэг. Учир нь энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү ажилладаг. Цаашлаад  дэлхий даяараа хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих зайлшгүй нөхцөл бүрдээд байгааг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцүүлгийн үеэрээ онцоллоо. 

У.Хүрэлсүх: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв.  Тэрбээр “Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх зорилгоор "Эрүүл Монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

    Эмэгтэйчүүдийг чадавхжуулж, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жендэрийн тэгш байдлыг хангаж, тэгш эрхийг хамгаалах нь ардчиллын салшгүй хэсэг. Гэр бүлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний хөгжилд эмэгтэй удирдагчдын оролцоо салшгүй чухал  байдаг” хэмээв. 

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын төр гадаад бодлогын оновчтой бодлогыг олон улсад харуулж байна

Энэ удаагийн уулзалтад биеэр оролцож амжаагүй зарим улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар илгээлт ирүүлсэн байлаа. Тухайлбал, БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээг  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо уншиж танилцуулав. БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи мэндчилгээндээ “"Өнө эртний түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт бол дэлхийн энх тайван, эв нэгдлийг тогтоох, хүн төрөлхтний оршин тогтнох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нааштай хувь нэмэр оруулах  болно гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоох Монгол Улсын төр гадаад бодлогын оновчтой бодлогыг олон улсад харуулж байгаад баяртай байна.   Өнөөдөр дэлхийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт даян дэлхийн бүх  хүн төрөлхтний оршин тогтохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах асуудлыг манай улс чухалчлан үздэг. Бие даасан байдал, энх тайван байдал бол БНАСУ-ын тууштай байдал юм. Миний бие энэ уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй ч олон улсын энх тайвны төлөө хамт байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн байр суурь, үүргийг  бэхжүүлэхэд амжилттай болно гэж үзэж байна” гэсэн байв. 
Энэхүү уулзалтад Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант Улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу Улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын Орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байгаа юм. 
    “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-аар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон төгсгөлийн баримт бичиг гаргана.
    Мөн Монгол Улс олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр сууриа хүчтэй болгож байгааг харуулахаас гадна дэлхий дахинд тулгамдаад байгаа сорилт, бэрхшээлийг даван туулах, энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдгийг тодоор илэрхийлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум долларын бүтээн байгуулалт хийнэ

    Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум долларын бүтээн байгуулалт хийнэ