Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв.

Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл авч байгаагаа хэлээд, авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгөв.

Юуны өмнө хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийх, цахилгаан станц зэрэг улсын онцгой обьект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байхыг чиглэл болгов.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд бүх сувгаар хүргэж байхыг санууллаа.

4,800 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй  ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн ус хальсан байршлуудад 80 мянга орчим шуудай, 900 м3 элсийг 300 орчим машин механизмаар хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэжээ. 108 барилга, байгууламжийн зоорийн усыг соруулж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга, байгууламж байна.

Зарим автозам, гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан хэвээр байна 11 автозам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэл хугацаанд:

- БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,
- ХУд-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
- Парисын гудамж /S’Outlet/
- Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.
- 11 байршилд гудамж, зам, таван 5 нүхэн гарц усанд автсан бөгөөд Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буурчээ.

Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг сэргээж байна. Болзошгүй эрсдэлээс сэргийлж төвийн зургаан дүүргийн 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг түр тасалсан. Үүнээс СБД-ийн 14, 15, 17, 19 дүгээр хороо-Салхит, Дамбадаржаа, Шаргаморьт, ЧД-ийн 18, 19 дүгээр хороо-Шадивлан, Жигжид, Доод салхит, БЗД-ийн 21, 27 дугаар хороо-Дарь-Эх, Ганц худаг орчмын 32 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээгээд байна.

Одоогоор 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байна. 100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна. Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна. Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ. Үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгдлээ

    Тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгдлээ