Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллалаа

Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 хүн 132 цагийн турш ажиллалаа

Нийслэлийн онцгой комиссоос долдугаар сарын 10-ны 21:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Долдугаар сарын 11-ний 00:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусаж буй юм.

          Улаанбаатар хотод долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн их хэмжээний бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. 5-ны өдрөөс хойш тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 хүн 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэв. Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.

        Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн автомашинаар 9240 тонн ус зөөгөөд буй. Помп ашиглан шууд зайлуулсан усны хэмжээг тооцоолох боломжгүй юм. Түүнчлэн зоорийн давхар нь усанд автаад байсан 144 барилгаас 139-ийнх нь усыг бүрэн соруулаад байна. Үлдсэн дөрвөн барилгын усыг соруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд сууриас нь булаг ундарч байгаа нэг барилгын усыг соруулах ажлыг түр зогсоогоод буй.

Үерт автсан зам, талбайг цэвэрлэх, ариутган халдваргүйтгэх хүрээнд 10,540 тонн орчим лаг, шаврыг зөөж, 22.7 сая ам метр гудамж, талбайг цэвэрлэн, 2.2 сая ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 1086 дэд өртөөний 48,801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Одоогийн байдлаар 27 дэд өртөөний 4164 хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерийн усанд автсан орон сууцны барилгын зоорийн давхрыг яаралтай хатаах зорилгоор иргэнээс 30 ширхэг халуун үлээгч аппарат /пуужин/-ыг түрээсэлж, хоёр дүүрэгт тус бүр 15 ширхгийг хүлээлгэн өгсөн. Цахилгааны гэмтэл гарахааргүй нөхцөл байдал бий болсны дараа эрчим хүчийг холбож байгаа. Аль болох шуурхай холбохын төлөө ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-"Дүүргийн 43 дугаар хороо, Сэлбэ голын баруун талд 350 метр далан босгож дууссан. Энэ орчимд 49 байр үерт автсанаас 83 болон 101 дүгээр байрны лаг, шаврыг тээвэрлэхэд хүндрэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалт хийхдээ орц, гарцыг зохимжтойгоор хийхэд анхаарч байхгүй бол машин механизм ороход хүндрэл үүсэж байна. Долоон байранд хатаалга хийж байгаа бөгөөд хатааж дууссаны дараагаар цахилгааныг холбоно. Үүний дараагаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хэрэглээний усыг хангаж, бохир зайлуулах шугамыг ажиллуулж эхэлнэ. Одоогоор 15 байрыг цахилгаан эрчим хүчээр хангасан, хоёр байрны цахилгааныг залгахад бэлэн болсон байна" гэв.

Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 20, 20а, 26а, 26б, 26в, 26г, 26д, 26e, 33а, 33б, 32/1, 35, 40б, 44, 50, 59а, 59б, 59в, 59г, 56а, 56б, 60, 61 дүгээр байрнуудын усыг соруулж, лаг, шаврыг цэвэрлэн, ариутгал хийж СӨХ-нд нь хүлээлгэн өгчээ. 28а, 28б, 28в, 30б, 34, 55 дугаар байранд цэвэрлэх, ариутгах ажил тус тус үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-"Нийслэлийн хэмжээнд 11 байршил үерт автаад байсан бол одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын орчмоос бусад байршлын нөхцөл байдал хэвийн боллоо. Өнөөдөр шөнийн 00:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусгавар болж, Шуурхай штаб бууж байна. Цаашид үерийн хор уршгийг арилгах, эрчим хүчинд холбогдоогүй үлдсэн барилгуудыг цахилгаанд холбох ажлыг үргэлжлүүлэх болно.        

          Өндөржүүлсэн бэлэн байдалд Шуурхай штабт ажилласан алба хаагчид 132 цагийн турш амрах чөлөө, завгүй ажиллалаа. Онцгой, хүнд нөхцөл байдалд сэтгэл, зүтгэл гарган ажилласан та бүхэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс болон хувийн зүгээс гүнээ талархаж байна. Хэрэв та бүхний дэмжлэг, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байгаагүй бол Улаанбаатар хот одоогоор учраад буй хохирлоос хэд дахин их хохирол амсах байлаа. Хамтдаа тэмцэж, гар бие оролцсон хүн бүр баатар гэдгийг онцлон хэлмээр байна” хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Унгарын уран бүтээлчид Монголын талаар баримтат кино хийж байна

    Унгарын уран бүтээлчид Монголын талаар баримтат кино хийж байна