Хувийн хэвшлийнхэн улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаагаа ТӨРИЙН ТЭРГҮҮНД уламжилжээ

Хувийн хэвшлийнхэн улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаагаа ТӨРИЙН ТЭРГҮҮНД уламжилжээ

      Бид цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэмд ажиллаж, амьдрахаас өөр аргагүй нөхцөлд жил хагас гаруй болсон. Одоо цар тахлын нөхцөл байдалтайгаа дасан зохицож амьдрах цаг болсон гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Монголын ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Цар тахлын дараах эдийн засгийг яаж сэргээхэв, хүндрэл, бэрхшээлээс гарах гарц, шийдэл олъё, хамтарч хэрэгжүүлье. Хувийн хэвшлийнхэн маань зовлон, жаргалаа яриг” гэж. Хувийн хэвшлийг төлөөлж байгаа дээрх холбооны удирдлагууд үүнийг нь талархан хүлээж авчээ.

Албаны мэдээнээс харвал ирэх сарын эхээр цар тахлын дараах эдийн засгийн сэргээх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийх нь. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгч өөрийн ивээл дор зохион байгуулж, Засгийн газар, яам, агентлаг, нийслэл хот гээд холбогдох байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулахад анхаарахаа ч хэлжээ.

“Хурал, зөвлөгөөнөөр улс хөгждөг бол аль хэдийн хөгжчихсөн. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан, ямар ч үр дүнгүй” гэсэн яриа бий. Харин Ерөнхийлөгч зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж ажиллахаа хэлж. Шаардлагатай бол хууль, эрх зүйн орчинг нь сайжруулах тал дээр ч гэсэн УИХ-тай тулж ажиллах бололтой. Ерөнхийлөгчийн хэлсэн үг амьдрал дээр хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулах биз. Ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл улс төрийн тогтвортой байдал чухал байгааг Ерөнхийлөгчид дахин дахин хэлсэн нь анхаарал татлаа. Тэдний нэг нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн. “Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байсан.

Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байна” гэж. Энэ бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг төлөөлдөг хүний үг.

Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ч түүнтэй адил байр суурьтай байгаа илэрхийлсэн байна. “Ажил олгогчид цар тахлын үед  эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагын адил бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Бид гагцхүү улс төрийн тогтвортой байдлыг хүсэж байна. Тогтворгүйтэх хэрээр хувийн хэвшлийнхэн ажлаа хэвийн  явуулахад бэрхшээл учирдаг” гэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тэдэнтэй санал нэг байгаагаа хэлсэн байна. Ямар ч байсан хувийн хэвшийнхэн ойрмогхон төр, засагтаа үгээ хэлж, цар тахлын дараа эдийн засгийг яаж сэргээх талаар дорвитой гарц, шийдэл олж, тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтраад зүтгэх нь.

Харин улстөржилт, эх захгүй бужигнаан л ажилд нь саад болохгүй байгаасай. Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг үг ч бий.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зүрх-Уул гэх газраас алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-г эрэн хайх ажил эрчимтэй үргэлжилж байна

    Зүрх-Уул гэх газраас алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-г эрэн хайх ажил эрчимтэй үргэлжилж байна