ДЭМБ эрт илрүүлгийг бүхий л талаар дэмжих боломжтой

ДЭМБ эрт илрүүлгийг бүхий л талаар дэмжих боломжтой

ДЭМБ, Номхон далайн баруун эргийн дата, стратеги, инновацийн баг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн их өгөгдлийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад ажилласан дүнгээ ЭМЯ-ны удирдлагад танилцуулж дүгнэлт, зөвлөмжөө гардууллаа.  

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах нь хүн амын насжилт, амьдралын чанарыг бууруулж,  хөдөлмөрийн чадвар алдалтанд  хүргэх халдварт бус өвчнүүдийг эрт үед нь илрүүлснээр ирээдүйд учрах өвчний хүндрэл, нас баралт, гэр бүл цаашлаад улс орны эдийн засаг, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилготой.

Эрт илрүүлэг нь зорилтот насны бүлэгт чиглэсэн, хувь хүний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт өгөх, зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг нь тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм.  

Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг хийж байна.
Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн платформ бий болгох зорилгоор нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл (Биг дата)-ийн санг бий болголоо. Дээрх өгөгдөл дүн шинжилгээ хийх цаашид шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, бодлогын баримт бичгүүдийн суурь дата болгохоор судалгааны багууд ажиллаж байгаа юм.

ДЭМБ, Номхон далайн баруун эргийн бүсийн Дата, стратеги, инновацийн захирал доктор Кидонг Парк багийг ахалж ажилласан бөгөөд тэд Монгол Улсад ажиллах хугацаандаа эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаар явж уулзалт хийж цахимаар хэрхэн мэдээллээ цуглуулж байгаа, түүнийг нэгтгэж дата анализ хийж буйтай танилцсан байна.

Доктор Кидонг Парк Монгол Улс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт маш их ач холбогдол өгч зохион байгуулж буй нь бусад улс оронд жишиг болохуйц байгаа төдийгүй бодлогын стратеги бүхий дүгнэлтийг гаргах боломжуудыг бий болгож байна хэмээн дүгнэснээ хэлээд энэ чиглэлд Монголын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн цаашид Монгол Улсын эрт, илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, их өгөгдөл, арга зүй, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн талаар танилцуулж цаашид энэ үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж арга зүйн болон техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн юм.   
Тэрбээр мөн Монгол Улс эрүүл мэндийн салбарын мэдээллийн төвтэй болох нь маш чухал гэдгийг онцлоод өвчний олон улсын ангилал болох ICD-10 -аас ICD -11 рүү шилжихэд анхаарч ажиллахыг зөвлөсөн. Түүнчлэн ДЭМБ их өгөгдөл бодох, нийгмийн эрүүл мэндийн бодлогын баримт бичиг боловсруулах, өвчний ачаалал эрсдэлт хүчин зүйл, дүн шинжилгээ хийхэд тодорхой тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар дүгнэлтдээ дурдсан.  

Манай улсын хувьд энэ оны долдугаар сарын 27-ны байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1 079 460 хүн хамрагдсанаас 482 561 буюу 44.7 хувь нь эрэгтэйчүүд, 596 899 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 544 599 буюу 50.5 хувь нь Улаанбаатар хотод, 534 861 буюу 49.5 хувь нь орон нутагт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 621 591 буюу 57.6 хувь нь 0-17 насны хүүхэд, 457 869 буюу 42.4 хувь нь 18-аас дээш насныхан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Вьетнам улсын гурван иргэн Монгол охиныг хүчинджээ

    Вьетнам улсын гурван иргэн Монгол охиныг хүчинджээ