Уруйн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр олгоно

Уруйн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр олгоно

Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал,

        Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-"Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.

         Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.

Үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.

Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар  хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье хэмээлээ.

         Үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх усанд өртсөн. Одоогоор 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалаад буй.

Одоогоор орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа бөгөөд тэдэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай нь олгохоор шийдвэрлэснийг тэрбээр мөн онцлов.

1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж цэвэрлэв

Дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, 2 кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэлээ. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үерийн усанд урссан Дарь эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-эхээс Монел руу  эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.

Түүнчлэн автозамыг хүчитгэх ажлыг зохион байгуулахаар Авто замын газрын баг Зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж ажиллаж байна. Мөн хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна. Түүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж буй.

Тодруулбал, нийт 1175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа юм.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6200 хэрэглэгчийг цахилгаанд холбов. Одоогийн байдлаар шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн. Тиймээс эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болголоо” хэмээлээ.

        Түүнчлэн үер буусан байршилд усны урсац, жалгыг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилж газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бийг тэрбээр онцолж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үер усны гамшигтай холбоотойгоор автобусны зургаан чиглэлд өөрчлөлт оруулав

    Үер усны гамшигтай холбоотойгоор автобусны зургаан чиглэлд өөрчлөлт оруулав