Ч.Батзориг: Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ онд цахим болгоно

Ч.Батзориг: Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ онд цахим болгоно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээний талаар тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил Улаанбаатар хотоос эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж буй. Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID буюу радио давтамжийн үнэлэлтийг ашиглах, уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан. Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд дараа жилээс орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ.

Эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программыг нийслэлийн хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд гүйцэтгэгч компани суурилуулалт хийж байна.

Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм. Цахим гэрчилгээ олгохтой холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

-Олон нийтийн зүгээс тус гэрчилгээг чагнах, тагнах төхөөрөмж гэсэн хардлага гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээ нь чагнах, тагнах төхөөрөмж биш. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэлийг хийж, төлбөрийн системээ цахимжуулан, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гар утасны аппликейшн болон цахим системээр харах боломжтой. Мөн замын ачаалал хаана их байгааг бодитоор харах боломжтой юм.

Түүнчлэн жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны  алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ.

Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм. Энэ тохиолдолд Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээний түр журам гарна. Түр журмын төслийг боловсруулсан. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй бол цахим гэрчилгээ авах боломжгүй.

-Энэ ажил авто замын түгжрэлийг бууруулахад хэр нөлөөтэй вэ?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангана. “Ковид-19”-өөс өмнө жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын сертэй дугаар олгосон. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Тэгэхээр импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь төдий л үр дүнгээ өгч чадахгүй. Тиймээс энэ чиглэлийн саналуудаа Үндэсний хороонд тодорхой танилцуулахаар бэлтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хуульчидтай санал солилцлоо

    Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хуульчидтай санал солилцлоо