Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэрийг газартай нь олголоо

Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэрийг газартай нь олголоо

Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.

Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн бөгөөд эдгээр иргэнийг амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийдэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-"Үерийн гамшигт өртөж, орон гэр нь сүйдсэн 20 айлд газрын гэрчилгээ олгон, иж бүрэн гэр бэлдлээ. Мөн цахилгаан, худгийг шийдэж байгаа. Шинэ суурьшлын бүс учраас иргэдэд хүндрэл учирч буй. Тиймээс нийслэл эдгээр асуудлыг үе шаттай шийднэ. Нийтийн тээврийн үйлчилгээ, цаашлаад замын асуудлыг шийдвэрлэх юм. Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 гаруй өрх бий. Үүнийг үе шаттай, яаралтай шийдэх шаардлагатай байна" хэмээв.

Гэрүүдийг ЖДҮҮ эрхлэгчид үйлдвэрлэж, хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байна. Мөн гэрийн гишүүдэд зориулж өрх бүрд бүтээгдэхүүнийхээ дээжээс бүрдсэн багц бэлэглэжээ.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-"Таван ханатай иж бүрэн гэр зах зээлд 4-5 сая төгрөгийн үнэтэй байдаг. Доторх тавилгууд нь мөн тусдаа үнэлгээтэй. Бид үйлдвэр эрхлэгчдээсээ 30 хувийн хямдралтай үнээр худалдан авч, нийлүүлж байгаа. Нийслэлийн 120 гаруй ЖДҮҮ эрхлэгчид үер усанд автсан 105 гаруй өрх болон гэр хүлээн авч байгаа 20 айлын гишүүн бүрд өөрсдийн хийдэг бүтээгдэхүүнийхээ дээж болох эсгий гутал, хувцас, хөнжил, гудас, дэр, цагаан хэрэглэл, ахуйн хэрэглээний зүйлсээс бүрдсэн багцуудыг бэлэглэсэн" гэв.

Үерт гэр нь сүйдсэн иргэн Т.Нацагдорж:

-"Би эхнэр болон хүүхдүүд, охиныхоо дөрвөн хүүхэдтэй, наймуулаа амьдардаг. Гэр рүү ус орж эхлэхээр нь гэрээ тойруулж шуудуу татаж байтал гэнэт үер орж ирсэн. Хүүхдүүд гэрийн урд байсан юм. Хүүхдүүдээ авах гээд явах гэтэл явах боломжгүй болсон. Манай хашаанд маш олон машин урсаж орж ирсэн. Төд удалгүй үер татарч, машины жолооч нар хүүхдүүдийг маань аварч гаргасан. Манай гэр үерт автаж, лаг шавар орж, авах зүйлгүй болсон. Хүүхдүүдтэйгээ эсэн мэнд байгаадаа, гэртэй болсондоо баяртай байна. Нийслэл болон дүүргийн удирдлагууд, үерийн үеэр нойр, хоолоо умартан иргэдийн төлөө ажилласан ажилтан, алба хаагч нарт, мөн ЖДҮҮ эрхлэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээсэн.

Тус иргэдийн цахилгааныг 1.1 км газраас татаж байгаа юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн Ашиглалт үйлчилгээний хэсгийн ахлагч Ж. Батзориг:

-"Иргэдийг цахилгаанд холбохоор 21 албан хаагч найман машинтай үүрэг гүйцэтгэж байна. Цахилгааны шугамыг 1.1 км газраас татаж,  дэд өртөө, тоолууржуулалтын ажил хийж байгаа. Ням гараг буюу наймдугаар сарын 13-н гэхэд ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр нийт 66 айлыг цахилгаанд холбоно" гэлээ.

Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлээс үе шаттай хийнэ. Энэ ажилд иргэдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй юм.

Иймээс иргэд та бүхэн үерийн эрсдэлтэй бүсэд амьдардаг бол НИТХ-аас баталсан 1000 гаруй га газраас сонгон, ирээдүйд үүсэж болох эрсдэлээс сэргийлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Олон Улсын Монголч Эрдэмтдийн XII Их Хурал”-ыг тохиолдуулан  “Монголч Эрдэмтэд” сэдэвт хэлхээ марк хэвлэгдэн гарлаа

    “Олон Улсын Монголч Эрдэмтдийн XII Их Хурал”-ыг тохиолдуулан “Монголч Эрдэмтэд” сэдэвт хэлхээ марк хэвлэгдэн гарлаа