О.Баасанхүү: АН сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн "сөрөг хүчин" хийж байгаа шүү дээ

О.Баасанхүү: АН сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн "сөрөг хүчин" хийж байгаа шүү дээ

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Нийслэлд болсон үер усны гамшгийн улмаас эрдэнэт хүмүүсийн амь нас эндлээ. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Уг хэрэгт холбогдох төр засгийн удирдлагуудаас хариуцлага нэхсэн тэмцлийг АН-аас өрнүүлж байгаа. Гэвч хариуцлага ярьж байгаа хүн алга байна л даа. Үүнд та хуульч, улстөрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үер усны асуудлаар УИХ-ын гишүүн байхдаа миний хувьд хангалттай л дуугарсан. Өнгөрсөн хугацаанд нэг нам дангаараа төрийн эрхийг барьж явна. Цаашид ч яах юм мэдэхгүй. Юутай ч энэ намын дарга, удирдлагууд нь “Манай намд хулгайч, луйварчид бүгд бий. Нам доторх энэ хүмүүстэйгээ бид тэмцэнэ” гэж хэлж байсан. Ард түмний хувьд үүнийг нь дэмжсэн. Эсрэгээрээ Ардчилсан нам чимээгүй бай, та нарыг ажил хийлгэхгүй, зөвхөн Ардын нам ажил хийнэ гэж хэлсэн. Ингээд Ардын нам ажил хийсэн үү. 2021 онд ард түмэн Ардын намыг ажлаа хийгээч ээ гэж жагсаж, шаардсан.

Тухайн үед Ардчилсан нам иргэдтэйгээ нэгдээд Ардын намыг ажлаа хийхийг шаардах гэж очсон боловч ард түмэн “Та нар чимээгүй байж бай” л гэсэн шүү дээ. Гэтэл эрх баригчид ажлаа яаж хийсэн бэ. Бүх сан, бүх банк, бүх боломжийг хулгай хийхдээ сайн гэдгээ харуулсан.

Хорооны дарга нар нь эмзэг бүлгийнхээ дэмжлэг дээр ажилладаг, дүүргийн дарга нар нь дүүргийнхээ төсвөөсөө хулгайлдаг. Сайд нар нь улсын төсвөөс хулгайлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах томоохон төсөв, хөтөлбөрөөс луйвардаж авдаг болсон. Тухайлбал,

        Ковидын үед эрх баригчид нэг иргэнд 114 сая төгрөг зарцуулах төсвийг хулгайлсан шүү дээ. Залгаад алдарт нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйврууд гарсан. Ийм олон хулгай байна, үүнийг Ардчилсан нам илрүүлж, олон нийттэй хамт хариуцлага тооцох асуудлыг хатуу ярья гэсэн. Гэвч ард түмэн дахиад л биднийг чимээгүй бай гэсэн шүү. Хариуцлага үүрч байгаа нэг ч хүн байхгүй. Хариуцлага ярьж байгаа ард түмэн ч гэж алга. Одоо манай ард түмэн амарч байна. Намар хичээл орсны дараа энэ асуудлууд хэрхэн сөхөгдөх юм, бүү мэд.

-Ардчилсан намын хувьд хүчтэй сөрөг хүчин хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг олон авсан. Одоо цэгцэндээ орсон бол сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

-Ардчилсан нам сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн сөрөг хүчин хийж байгаа шүү дээ. Манай намын зарим нөхөд эрх баригч намынхныгаа дэмжиж их явж байна. Саяны хэд хэдэн аймгуудын тэгш ойгоор манай намын гишүүн дөрвөн патрол бэлэглэсэн. Энд тэнд болж байгаа ой болгонд нь манай намын гишүүд дэмжлэг, хандив өргөж байна. Ардчилсан намын нэр дээр байдаг энэ мэтийн хүмүүс бол эрх баригчдаас сүнсээ зайлтал айж байгаа юм байна л гэж харж байгаа. Ардчилсан намын тухайд гэвэл Боловсролын сангийн зээлийн асуудал гарснаас хойш их дуу султай болсон шүү. Нөгөөтэйгүүр ард түмэн та нар битгий дуугар гэсэн учраас над мэтийн хүмүүс нь чимээгүй, тайван байх шиг байна даа.

-Ард түмэн чимээгүй бай гэдэг нь юу гэсэн үг вэ. Та нарын дууг яагаад ард түмэн хорино гэж...?

-Нэг зүйлийг тодорхой ойлгочих хэрэгтэй. Ард түмэн улс төрийн хүчнээс хоёрхон зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт, эдийн засгаа өсгөхийг. 2016 онд МАН УИХ-ын 65 суудлыг дангаараа авч олонх болсон. Ингэхдээ шударга ёстой тэмцэнэ, МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн. Улмаар цөөнгүй хүмүүсийг шоронд хийсэн. Гэтэл удалгүй ихэнх нь гарсан. Зарим нь бүр цагаадсан шүү дээ. Эдийн засгаа өсгөнө гэсэн. Эдийн засгийг өсгөнө гэдэг бол ядуурлыг бууруулна гэсэн үг. Гэтэл ядуурал буурах битгий хэл улных болтлоо доошоо орсон.

Ажилгүйдлийг багасгана гэсэн. Гэтэл эсрэгээрээ цүнх баригчдынхаа тоог нэмсэн. Төрийн бүтцийг л данхайлгаснаас өөр ажлын байр бий болгоогүй. Угтаа үйлдвэр, бүтээн байгуулалтаар ажлын байр нэмэгдэх ёстой. Гэтэл төрийн бүтэц орон тоо л олон боллоо. Үүнээс болж үнийн өсөлт, эдийн засгийн хямрал улам гаарлаа. Одоо өдөр бүр л үнийн өсөлт явагдаж байна. Өнөөдөр нэг ширхэг талх 2500 төгрөгөөр авлаа гэхэд маргааш нь 2800 болчих жишээтэй. Энэ мэт өдөр болгон бүх юмны үнэ өсч байна. Энэ бол гамшиг шүү.

Улс орон нь ийм байхад манай ард түмэн амар амгалан улсууд л даа. Яг одоо ард түмэн баярлаж байна, найрлаж байна, наадамлаж байна, амарч байна. Тиймээс үнийн өсөлт, улс орны хөгжил, эдийн засаг яриад ямар ч утгагүй. Ард түмэн ийм жаргалтай байгаа үеийг улстөрчид чадамгай ашиглаж байна. Тэд наадам, найр дээр нь очоод л ард түмний тархийг ёстой сайхан угааж өгч байна л даа. Мэдээж ирэх жил сонгуультай учир одоо л ард түмний толгойг угаах ёстой байх. Энэ мэт ажлуудаа эрх баригчид сурцтай, хурдтай хийж байна аа.

-УИХ дахь бүлгийн гишүүд тань сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэхгүй байна уу?

-Ардчилсан намаас гарч ирсэн УИХ-ын 11 гишүүн бий. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эдгээр гишүүд маань хангалттай сөрөг хүчин хийж чадаагүй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам маань тамга, гэрчилгээ, дарга суудлын маргаан хийсээр байгаад сөрөг хүчний үүргээ мартсан. Гэтэл одоо ч гэсэн бүрэн бүтэн цэгцэрч өгөхгүй байгаагаас болоод сөрөг хүчний дуу хоолой дутсаар л байна даа.

-АН-ын хувьд нийслэлийн удирдлагуудыг огцруулъя гэдэг тэмцлийг өрнүүлж байна. Огцрохгүй гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд нийслэлийн удирдлагууд огцрох ёстой гэж харж байгаа юу?

-Улаанбаатар хотыг хариуцсан олон дарга бий. Үнэхээр харицлага тооцуулж, хэн нэгэн нь огцрох ёстой л бол хамгийн томыг нь л зайлуулах хэрэгтэй. Тэр утгаараа хамгийн том нь Ерөнхий сайд, тийм үү. Дараагийн том дарга нь Шадар сайд. Үнэндээ энэ ус, үерийн асуудлыг Онцгой байдлын газар анхаарч, хариуцах ёстой. Шадар сайдын хувьд эрсдэлтэй нөхцөл байна, тиймээс далан, хамгаалалт юмнуудыг нь барьж байгуулъя гэдэг ажлаа хийх ёстой байсан. Харамсалтай нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг араас нь матрын нулимс унагаж байна. Нэмээд Хотыг хариуцсан сайд гэдэг хүн бий. Энэ хүн өөрийгөө Түгжрэлийн сайд гэдэг. Гэвч хуулийн нэршил нь тийм биш. Өөрөөр хэлбэл,

Хуульд түгжрэл хариуцсан сайд гэж байхгүй. Харин хот хариуцсан сайд гэж бий. Энэ сайд юу хийх ёстой вэ. Улаанбаатар хотын төсвийг ярих ёстой. Мөн доошоо Нийслэлийн Засаг даргатай хариуцлага ярих ёстой. Энэ мэт олон хүн байна. Харин одоо хариуцлага ярихаар ганц харагдаж байгаа нь Д.Сумъяабазар юм байлгүй дээ. Угтаа дээрээс нь, хамгийн том даргаас нь энэ бүх хариуцлагыг нэхэх, шаардах ёстой юм.

Нөгөөтэйгүүр, МАН-ын хувьд маш их аархаж байна. Асар их авлигалын мөнгөтэй, нэмээд төрийн мөнгөөр Ардын нам үнэхээр аархаж байна даа. Миний хувьд төрд найман жил болсон хүн. Арай ч ийм аархал харж байсангүй. Асар их мөнгөтэй, асар их хулгай байгаа учраас нийгэм өөрсдөө айгаад байгаа юм биш үү л гэж харж байна.

-Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сард зарлагдсан. Уг хурлаараа Лу.Гантөмөр дарга багаа бүрдүүлж авах гээд байна уу даа?

-Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Үндэсний бодлогын хорооноос хурал зарласан л гэсэн. Миний хувьд гишүүнийхээ хувиар оролцоод явах л байх. Нэг зүйл байгаа юм. Одоог хүртэл намын дотоод бүтэц, бүрэлдэхүүнээ яриад л байна. Ерөнхий нарийн бичгийн даргад байгаа зүйлийг солино ч гэх шиг. Иймэрхүү жижиг зүйл ярих хэрэггүй л байхгүй юу даа, жишээ нь. Хийж болдог хүн нь байгаа бол бушуухан хийгээд явах л хэрэгтэй. Яг үнэндээ аравхан сар л үлдэж байна даа. Өвөл болох нь тодорхой гэрээ барихгүй суугаад байж болохгүй гэж ярьдаг. Үүнтэй адилхан сонгууль болох нь тодорхой, намаа цэгцлэхгүй суугаад байж болохгүй л дээ. Бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд явбал хурдлаасай. Үгүй гэвэл энэ байдлаараа урагшаа хараад өмнөх ажлаа шийдвэрлээд явах ёстой. Миний хувьд энэ намын удирдлагууд хэн байх нь чухал биш.

-Өвөл гэснээс ирэх өвөл нийслэлчүүд бид нэгэн туршилтад орох гээд хүлээж сууна. Уг туршилт амжилттай болбол утаа 50 хувь буурна гэж байгаа. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Туршилтад ороход бэлэн байна уу?

-Туршилт хийхэд шаардлагатай 177 тэрбум төгрөг гэдэг бол асар их мөнгө шүү. Энэ хөрөнгөөр хажуудах нүүрсээ угаагаад коксжих болгочихож болно. Хагас коксжих нүүрсээр сайжруулсан түлш хийж утааг багасгаж байсан аргыг дэлхий дахинд л туршиж үзсэн юм билээ л дээ.

Гэхдээ Монгол Улс өнөөдөр үүнийг өөрсдөө хийчих боломжтой байгаа. Заавал Хятадаас коксжих нүүрсээ авах шаардлага байна уу. Өөрөөр хэлбэл бид 97 ам.доллараар Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Нөхөд тэндээ угаагаад хагас коксжих нүүрс болгочихоод манайх руу буцаагаад 150 ам.доллараар өгөх нь л дээ.

Энэ чинь бидний том гутамшиг шүү дээ. Хоёрдугаарт, 2020 онд Улаанбаатар хотын утаа багассан. 20 жил ярьсан утаа гэнэт багассан. Энэ нь ямар учиртай гэхээр М СИ ЭС гэх компани бий дээ. Энэ компани өөрсдийнхөө хагас коксжих нүүрсээ төрд үнэгүй өгсөн байхгүй юу. Түүгээр нь түлш хийсэн. Тэгвэл одоо энэ компаниас тэр хагас коксжих нүүрсээ төлбөрийг нь төлөөд л авчих л даа. Заавал Хятадаас авах ямар шаардлага байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл гаднаас хагас коксжих нүүрсээ авч байхаар дотоодын компаниасаа аваач л гэсэн үг л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Орон сууцны айлд гал гарч, 93 настай хүн амиа алджээ

    Орон сууцны айлд гал гарч, 93 настай хүн амиа алджээ