У.Хүрэлсүх: Энэхүү түүхэн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой

У.Хүрэлсүх: Энэхүү түүхэн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис албан ёсны Төрийн айлчлал хийж буй. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон нийтэд хандаж, үг хэллээ. Тэрбээр,

          Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй.

Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ.

Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг.

          Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна.

Эртний түүхт манай хоёр орны харилцаа тэр цаг үеэс хойш үргэлжлэн 1274 онд Ил хаан Абага Пап X Грегорид, 1278 онд Пап III Николас Хубилай хаанд, 1285 онд Ил хаан Аргун Пап IV Хонориуст, 1288, 1289 онд Пап IV Николас Ил хаан Аргунд, 1290 онд Ил хаан Аргун Пап IV Николаст, 1302 онд Ил хаан Хасан Пап VIII Бонифаст тус тус элч төлөөлөгчөө илгээж албан бичгээр харилцаж байсан нь манай хоёр орны харилцааны түүхийн чухал эх сурвалж болон хадгалагдан үлдсэн байна.

Эдгээр эх сурвалж нь манай хоёр орны хооронд тухайн үед дипломат харилцаа, албан яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байсныг гэрчлээд зогсохгүй өрнө, дорнын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс суурь, өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл, батжин бэхжих баталгаа болж байсныг нотолж байгаа юм.

Орчин цагт манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд соёл боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж ирлээ.

Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө.

Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм.

          Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг.

Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна.

Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 гаруй мянган энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг хангах ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байна.

Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ.

Оюун санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хүндэтгэх энэхүү үзэл санааг өнөөгийн монголчууд залгамжлан хөгжүүлж Үндсэн хуульдаа тунхаглан дархалсан юм.

Нүүдлийн соёл иргэншилт монголчууд бид өнө эртнээс эх дэлхий,  байгаль орчноо хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэж ирсэн.

          Эрхэм хүндэт Пап Францис Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно.

Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис,

Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Пап Францис: Өргөн уудам нутагт ирж, "айлчлал"-ыг эрхэмлэдэг ард түмэнтэй учирч буй нь нэр төрийн хэрэг билээ

    Пап Францис: Өргөн уудам нутагт ирж, "айлчлал"-ыг эрхэмлэдэг ард түмэнтэй учирч буй нь нэр төрийн хэрэг билээ