Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа есдүгээр сарын 12-ны Мягмар гарагт товложээ.
Энэ арга хэмжээний гол хэсэг iPhone 15 загварын гар утас байх нь тодорхой. Үүнээс гадна Apple Watch Series 9 ухаалаг бугуйн цагны шинэ загвар танилцуулагдах магадлал өндөр байна. Мөн iOS, macOS, watchOS үйлдлийн системүүдийн шинэ хувилбаруудыг зах зээлд нэвтрүүлэх нь тодорхой байгаа.
Өөр нэг шинэ бүтээгдэхүүн нь өнгөрсөн зургаадугаар сард анх зарласан бодит ба хийсвэр орчныг хослуулагч Vision Pro зүүдэг төхөөрөмж байх бололтой. Ирэх оны эхээр зах зээлд гаргах гэж байгаа энэ бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Apple компани өгнө гэсэн хүлээлттэй байна.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC