БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээ есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ хүрээнд уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, хятад дууг сайн дуулах уралдаан, кино өдөрлөг гээд өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагааны чухал нэг хэсэг нь яах аргагаүй уламжлалт анагаахын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо юм. Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар Тодруулбал, Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны уламжлалтын тасгийн зургаан эмч уг арга хэмжээний хүрээнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр болсон.

Тэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үзлэг оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөө, өвчин эмгэгийг намдаах, уламжлалт аргаар эдгээх, таарах танг газар дээр нь үнэгүй олгох зэрэг үйлчилгээг өчигдрийн турш Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр үзүүлсэн юм. Энэ үеэр зүрх судасны, арьсны, цусны, хоол боловсруулах, эмэгтэйчүүдийн, үений мэс заслын, уламжлалт гар заслын, уушигны эмчийн үзлэг тус тус хийж байлаа.

Үзүүлж буй иргэдийн дунд үе мөч, хоол боловсруулах, даралт ихсэх, уушигны, сахарын өвчлөл их байгааг Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны үзлэг хийж буй эмч нар хэлж байсан. Үнэгүй үзлэг оношилгоонд хамрагдах сонирхолтой иргэд их байгааг тэнд дугаарлаж буй иргэдийн дарааллаас харж болох аж. Улсын хоёрдугаар эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн үүдэнд урт дараалал үүсчээ. Тэнд буй хүмүүс одоо би орно, чи орно гээд нэлээд л хэл амтай зогсоцгоох бөгөөд өөр өөрийн дарааллыг хүлээн багтаад орчих юмсан, алдартай уламжлалт анагаах ухааны эмч нарт үзүүлчих юмсан гээд тэмүүлцгээнэ. Арга ч үгүй байх, ковид цар тахлаас үүдэлтэй иргэдийн өвчлөл ихэссэн энэ үед үнэгүй үзүүлээд авахыг хүсэх нь мэдээж шүү дээ.

Бид гадна байдлыг ажигласаар дотор ороход эмчид үзүүлэх дарааллаа хүлээсэн иргэд пиг дүүрэн. Үүдэнд нь эмнэлгийн ажилчид, анагаахын их сургуулийн оюутнууд бүртгэл хийн, тусгай хуудас олгон зохицуулалт хийх аж. Эмч нар ч тус тусын ноогдсон өрөөнд үзлэг эмчилгээгээ хийн, нэгийг үзээд гаргахад нөгөөх нь зөрнө, тун ч зав чөлөөгүй ажилласаар. Үзүүлээд гарч буй иргэд өөрт тохирох тангаа үнэгүй аван баярласан талархсанаа илэрхийлээд сэтгэл хангалуун гарцгаах аж.

Энэхүү хамтарсан үзлэгийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байгаа юм байна.

-Сумъяа /Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны уушигны өвчний тасгийн эмч: Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд бид сайн дурын үндсэн дээр үзлэг оношилгоо хийж байна. Миний хувьд нэлээд олон удаа ирж үзлэг, оношилгоо хийж байсан. Харин ковид цар тахлын улмаас сүүлийн гурван жил завсарлаад энэ жил дахин ирж байна. Өнгөрсөн жилүүдэд ирж байхад уушигны өвчлөл арай гайгүй байсан, учир нь танай орны хувьд агаар сайн. Харин сүүлийн үед, миний бодлоор агаарын бохирдол, ковидоос улбаатай байж магадгүй энэ жил өвчлөл их болсон байна. Хэдийгээр соёлын өдрүүд болж байгаа ч хоёр улсын найрсаг харилцааны үүднээс бид эмнэлгийн үзлэг оношилгоо хийж байгаа. Бид өөр шугамаар ч ирж үйлчилгээ үзүүлж байсан. Түүгээр үл барам уламжлалт анагаахын чиглэлээр хоорондоо туршлага солилцож, бие биенээсээ мэддэг, чаддаг зүйлээ суралцсаар ирсэн. Би нас дээр гарсан ч үзлэг оношилгоо хийхээс гадна танай эмч нартай уулзаж суралцах бодолтой ирсэн. Уламжлалт эмч нарын нэг давуу тал бол судас бариад өвчнийг тодорхойлох явдал юм. Бид шаардлагатай бол үзсэн хүмүүсээ цааш нь нарийн шинжилгээнд явуулдаг. 

-Тунгалаг/Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны зүрх судас, цусны өвчний тасгийн эмч/: Манай тасаг цусны төрөл бүрийн өвчнийг эмчилдгээрээ давуу талтай. Мөн манай эмнэлэг өвчтөнүүддээ монгол эмээр /тан/ эмчилгээ хийж, монгол эм зардаг. Эмчилгээний үр дүн их сайтай, тиймээс та бүхнийг манай эмнэлэгт хандвал бид маш сайн эмчилж өгөх болно. Ковидоос үүдэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр их өвдсөн байна. 30 хүртэлх насны залуу хүмүүс бие тамирдах, зүрх дэлсэх зовиур их болсон байна. Тиймээс залуучууд их анхаарах хэрэгтэй байна. Бид үзлэгийн дагуу таарах танг шууд олгож байгаа. Тиймээс бага гэлтгүй тангаа зааврын дагуу уугаад, цаашид уух хүсэлтэй бол уламжлалтын эмнэлэгт хандан эмийн саваа үзүүлэн, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван үргэлжлүүлэн уувал илүү үр дүнтэй байх болно. 

-П.Мэдриймаа/ Хан –Уул дүүргийн иргэн/: Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилладаг. Манай байгууллага энэ үзлэгийг хамтран зохион байгуулж байгаа. Хэдийгээр би эмч мэргэжилтэй ч урьд нь уламжлалт анагаах ухааны эмчид үзүүлж байгаагүй юм байна. Судсаа бариулаад ерөнхий асуумжинд хариулаад үзлэг явагдаж байна. Их үр дүнтэй санагдлаа, шууд тангаа олгож байна. Үзүүлж буй иргэдийн хувьд судсаа бариулан оношлуулаад, өмнө нь үзүүлж байсан шинжилгээний хариугаа барьж ирээд, харьцуулаад үзүүлэхэд бүр үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Миний хувьд иргэд их хамрагдаасай гэж хүсч байна, нөгөөтэйгүүр үзүүлж буй иргэд маань ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд хүндэтгэлтэй хандаж, эмчид үзүүлэх соёлд суралцаасай гэж хэлэх байна. 

Ө.Саранцэцэг /Баянзүрх дүүргийн иргэн/: Өвөрмонгол эмч нар үзлэг хийнэ гэсэн сураг сонсоод өглөө эрт ирж, дугаар аваад уушигны эмчид үзүүллээ. Би ковид хоёр ч удаа туссан, түүнээс улбаатай байж магадгүй, амьсгал авахад бага зэрэг хүндрэлтэй болсон. Тиймээс алдартай уламжлалын эмч нарт үзүүлж авах гээд эрт ирснийх амжлаа. Үзлэгээр уушиганд бага зэрэг асуудал байгааг олж мэдлээ, хэд хоног уух тангаа ч үнэгүй авчихлаа. Эмч нар нь сайхан уриалгахан юм. Судас чагнаад, нэлээд юм асуугаад л онош хэлж, зөвлөгөө өгч байна. Ямар ч байсан өгсөн танг нь зааврын дагуу ууна, үр дүнгээ харна гэж бодоод гарч ирлээ. Иргэддээ ийм сайхан боломж олгосон зохион байгуулагч нарт баярлалаа.

Г.Тамир /Сүхбаатар дүүргийн иргэн/: Би мэдээлэл аваад ямар ч байсан уламжлалт анагаахаараа алдартай Өвөрмонгол эмч нарт үзүүлчих юмсан л гэж бодсон. Харин ирж дараалалд зогссоны хүчинд үзүүлээд авлаа. Би зүрх судас, цусны эмчид үзүүлсэн. Ковидоос хойш зүрх бага зэрэг дэлсээд байдаг болсон. Үзүүлээд цааш нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. Мөн Өвөрмонголд очиж, эдний эмнэлэгт ч үзүүлж болох юм байна. Бас үнэгүй тан өгч байна. Надад хоёр төрлийн тан өглөө, уух зааврыг нь ч мөн адил нарийн сайхан хэлж өгч байна. Ковид туссан, үгүйг их асууж байна. Явдал чирэгдэлгүй алдартай эмч нарт үзүүлээд авна гэдэг аз шүү дээ, болдог бол энэ үзлэгийг хэд хоног үргэлжлээсэй гэж бодож байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "САХАЛ" Д.Эрдэнэбилэг нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

    "САХАЛ" Д.Эрдэнэбилэг нарын хэргийг прокурорт шилжүүлжээ