Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай, мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна.

Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд таардаг, зам шинээр тавихад хүрдэггүй байна. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Манай дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь дэд бүтцийг сайжруулах ажлууд байгаа. Мөн хэдий сүүлд байгуулсан дүүрэг ч гэлээ шугам, сүлжээ нь 30-40 жил болсон тул их засвар хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай болсон. Энэ нь мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол суурь нөхцөл нь” гэдгийг тодотгож байв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ. 42 метр урт, 24 метр өргөн буюу 1008 ам метр бөгөөд хоёр том заалтай. Улсад томоороо хоёрт буюу Эрдэнэтийн спорт заалны дараа ордог.

Дүүргийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг хамгийн том спорт заал нь энэ. Гэвч барилгын одоо байгаа нөхцөл байдал нь олон нийтийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс дотоод засварыг энэ жил эхлүүлж, ирэх жил гадна засварыг хийх хүсэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд Хотын даргад уламжлав.

Ханыг дулаалах, дотор, гадна их засвар хийх, олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, 50 гаруй автомашины зогсоолыг тохижуулах зэрэгт нийт нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай байна.

Үүнээс дотор засварт 500 сая гаруй төгрөг хэрэгтэй. Зураг төслийг 2021 онд хийжээ. Дүүргийн зүгээс тэмцээн, уралдаан зохион байгуулахад шаардлагатай техник хэрэгслийг шийдэж байгаа гэлээ.

Хотын дарга саналуудаа 2024 оны улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэйг, мөн хөрөнгө оруулалтыг шийдэхэд анхаарахаа хэлж байв.

                Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийнхан Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хийж байлаа. 16 настнууд нь улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Сагсан бөмбөгийн бүхий л тэмцээнүүдэд оролцдог гэдгийг дасгалжуулагч нь хэллээ. Хотын дарга хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүссэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ГССҮТ: Хонконгийн эмч нартай хамтран хүүхдүүдэд үзлэг хийлээ

    ГССҮТ: Хонконгийн эмч нартай хамтран хүүхдүүдэд үзлэг хийлээ