Ц.Даваасүрэн: Монгол Улсын хөгжлийн өнгийг тодорхойлох олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна

Ц.Даваасүрэн: Монгол Улсын хөгжлийн өнгийг тодорхойлох олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна

Барилга, хот байгуулалтын салбарын нийт ажиллагсад, инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, зураг төсөл зохиогчид, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсад Барилгын салбар үүсэж, хөгжөөд 97 жилийг ардаа үджээ. Улс орныхоо түүхэн бүтээн байгуулалтад үе үеийн барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

Барилгын салбарт өдгөө 77.6 мянган хүн ажиллаж, Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

              Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээгээр Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 422.8 тэрбум төгрөгийг манай салбар бүрдүүлж байна. Салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 86.9 тэрбум төгрөгөөр буюу 25.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн салбарын маань барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3 их наяд 37.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 626.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэхүү өсөлтөд дотоодын байгууллагуудын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 645.5 тэрбум төгрөгт хүрч, 27.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Манай улсын хөгжлийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлох “Хөшигийн хөндий” ухаалаг хот, “Шинэ Хархорум” хотуудыг байгуулах, мөн Улаанбаатар хотын орчны бохирдол, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Сэлбэ сэргэлт” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг яамны зүгээс хэрэгжүүлж эхлээд байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зэрэг хотын тулгамдсан асуудлууд зохих хэмжээнд шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Энэ бүх бүтээн байгуулалтын ажлуудыг давж гарах мэргэжлийн ур чадвар, ажлын арвин их туршлагыг монголын барилгачид хуримтлуулж чадсаныг онцлон дурдахад таатай байна.

Манай барилгачдын хийж гүйцэтгэсэн ажлууд Монголдоо төдийгүй бусад улсад өндрөөр үнэлэгдэж байгаа нь ямар хэмжээний ур чадвар, чадамжтай хүний нөөц бэлтгэгдсэн байгааг харуулж байна. Жишээлбэл Япон, Солонгос, Австрали зэрэг улсад манай инженерүүдийн зарим дэвшилтэт бүтээл, техникийн шийдлүүд хүлээн зөвшөөрөгджээ.

Өнгөрсөн хугацаанд салбарын гадаад харилцаагаа тэлж, БНСУ, БНХАУ, Бүгд Найрамдах Польш Улс, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа өргөжин томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал,

          10 аймгийн төвд шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлж, 9 аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Мөн Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг эхлүүлж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжилт 75 хувийн гүйцэтгэлтэй, “Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ыг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг батлуулах, хотын түгжрэлийг бууруулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжуудыг цэгцлэх, барилгын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилгын гол хийц болох төмөр арматур, бетон зуурмагийн стандартын шаардлагуудыг хангуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн байдалд үнэлгээ хийлгүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн хүрээнд явуулах, дулаан алдагдлыг бууруулах, барилгын норм дүрэм, стандартыг мөрдүүлэх чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллана.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын 2002 оноос өмнө баригдсан барилга, байгууламжид газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулах үйл ажиллагааг эхлүүлэн барилгын гол нэр төрлийн материалын үйлдвэрлэгч, импортлогчдод тавих хяналтыг тогтмолжуулж, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийн хэрэг үүсгэх, бүтээгдэхүүнийг дахин боловсруулуулах зэрэг холбогдох арга хэмжээг авлаа.

             Газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ цаг үед бид “Барилгын салбар Гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор ажлаа явуулж, байгалийн гамшигт аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллуулах чиглэлээр албан даалгавар гаргалаа. Цаашдаа паспортжуулах барилга байгууламжийн судалгааг гаргаж, шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллах болно.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Барилгын салбарын норм дүрэм, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа зэргийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Ингэснээр инженер техникийн ажилчдын давхцалыг арилгаж, цүнхний компаниудыг байхгүй болгох, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилгад барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Манай салбар ойрын жилүүдэд барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцэд орчин үеийн шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, барилгын ажилд тавих чанарын хяналтын тогтолцооны хууль эрхзүйн орчинг сайжруулж, зөвлөх үйлчилгээнд шилжүүлэх, салбарын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, ёс зүйн дүрмийг чанга баримтлах, стандартын шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, гамшиг болон аюул үүссэн тохиолдолд үерээс хамгаалах, ус хангамжийн талаар авах арга хэмжээнүүдийг салбарынхаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран эрчимжүүлэн ажиллах болно.

            Бид цаг үеийн шаардлагад нийцсэн төлөвлөлт хийж, шинэ технологиудыг нэвтрүүлж, иргэдийнхээ аюулгүй байдал, амьдрах нөхцөлийг бүрэн хангасан ухаалаг, ногоон хот, барилга байгууламжийг бүтээн байгуулах цаг үетэй тулгарлаа. Мөн энэ зуны үер, усны аюул, түүний хор уршгийг арилгах явцад салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эмх цэгцгүй, төлөвлөлтгүй газар олголтыг цэгцлэх, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхийг таслан зогсоох шаардлага бидний өмнө тулгарч байгааг харууллаа.

Энэ бол ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээж буй та бидний хариуцлага.

Өнөө үе нь үүрэг хариуцлагаа умартвал дараагийн үе хохирч байдгийг бид ухамсарлах ёстой. Иймээс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай мөр зэрэгцэн хөгжиж, хиймэл оюун ухааны хөгжлийн хандлагыг тусгасан технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх, түүнд түшиглэсэн ухаалаг төлөвлөлтийг яаралтай эхлүүлэх нь бидний шинэ зорилт байх ёстой.

Бидний өмнө тулгарсан салбараа хөгжүүлэх зорилтыг та бид хамтдаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна. Бүтээн байгуулалтын эзэд болсон барилгачид Та бүхний их үйлсийг салбар яам чинь үргэлж дэмжиж, бодлогодоо тусган ажиллах болно гэдгийг тэмдэглэн хэлье. Ингээд Та бүхнийхээ цааш цаашдын бүтээн байгуулалтын өрнүүн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ

    Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ