Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”

Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”

Улаанбаатар хотын 35 дахь Захирагч Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргын үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 1000 хоног өнгөрөөд буй. Тэрбээр ажлаа авснаас хойш эрх зүйн орчныг шинэчлэн, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна.

Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглалын хөтөлбөр 40 хувьтай хэрэгжиж буй.

Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн, УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Уг хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг өнгөрсөн онд байгуулсан юм. Тэгвэл өдгөө 30 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор тус хүрээлэн хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн Улаанбаатар хот бодлого гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсөвтөө баригдан бүтээн байгуулалт хийх бус, бүтээн байгуулалтын хэрэгцээ, шаардлагадаа үндэслэн төсвөө зарцуулдаг болсон юм.

Д.Сумъяабазар: Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжиж, эрүүл засаглал тогтоно

Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ?

-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.

Есөн дүүрэг, харьяа 123 байгууллагаас ирүүлсэн өгөгдөл мэдээллийг нэгтгэн боловсруулж, түүнд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хотын удирдлагын баг бодлого, шийдвэрээ гаргадаг. Нийслэлийн Засаг дарга 153 чиг үүргийн хүрээнд ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын судалгааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай. Судалгаа, өгөгдөл байгаа газарт оновчтой шийдвэр гаргах, зөв төлөвлөлт хийх боломжтой. Гадаадын судалгаа, шинжилгээний төвүүд, их, дээд сургуулиудтай нээлттэй, шууд хамтран ажиллах боломжтой “Think tank”-ийг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан нь чухал давуу тал болж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр эрдэм шинжилгээний томоохон багийн судалгаа, шийдэлд суурилан гарч байна гэсэн үг.

-Улаанбаатар хотод батлагддаг нэг жилийн төсөв хэр хангалттай байгаа вэ. Өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай, түүнийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв маш бага байсан учраас үе үеийн Хотын дарга нарт олон асуудал тулгамдаж байсан. Тухайлбал,

2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нэгдсэн төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбумын 100 тэрбум нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, 75 тэрбум нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлт, 68 тэрбум нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулагдаж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан.

Түүнчлэн цахим шилжилт, холбоос зам гэх мэт томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт хотод тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй. Хийж, хэрэгжүүлэх ажил дахиад ч бий. Сайн, муу олон янзаар хэлэгдэж байгаа ч “Эрдэнэс Баянбогд” төсөл бол нийслэлийн хөгжилд нэмэртэй, цаашид хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болох юм.

-Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ?

-"Бий болгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тодорхойлсон 86 үзүүлэлтэд суурилан хуваарилж, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг үгүй хийхийн тулд эрх зүйн орчныг л сайжруулах шаардлагатай. Тиймээс хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах юм. Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжинө, эдийн засаг хөгжвөл эрүүл засаглал тогтоно" хэмээлээ.

Өнөөгийн нийгэмд хүн ам болоод хөгжлийн бүтээн байгуулалтууд өдрөөр бус, цагаар өсөн нэмэгдэж байна. Тухайлбал,

2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.6 саяд хүрнэ гэсэн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргаад буй.

Тиймээс үнэт цаас гаргах, “Эрдэнэс Баянбогд” төслийг хэрэгжүүлэх нь дагуул хот байгуулах, инженерийн дэд бүтцийг тэлэх, гол болон холбоос замуудыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, эх үүсвэр, ирээдүйн хүн амын өсөлтийн үед хотын хөгжлийн суурь болох учиртай.

Нийслэл бие даасан эдийн засаг, эрх зүйн чадамжтай болоход хөшүүрэг болгохоор нэмэлтээр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Энэ багц хууль нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг арав гаруй хуулиас бүрдэж буй. УИХ-ын энэ намрын чуулганаар тус хуулийг хэлэлцүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хотын даргын орлогч З.Төмөртөмөөгийн ЗӨРЧЛИЙГ шалгаж байна

    Хотын даргын орлогч З.Төмөртөмөөгийн ЗӨРЧЛИЙГ шалгаж байна