Дарханчуудын дэмжсэн таван төслийг "улсын төсөв"-өөс санхүүжүүлнэ

Дарханчуудын дэмжсэн таван төслийг "улсын төсөв"-өөс санхүүжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
           Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна.

ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6хувь байсан эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2022 онд анх удаа 5000 ам.доллар боллоо.

Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газар баялгийн тэгш хуваарилалтад анхаарч, баялгийн реформыг хэрэгжүүлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчин хувьд авсан нь тогтоогдсон тул 2017 онд төр 100 хувь мэдэлдээ авсан. Хувьд байх үед буюу 2016 онд тус үйлдвэр улсын төсөвт 184 тэрбум төгрөг татварт хураалгадаг байсан бол 2019 онд 962 тэрбум, 2022 онд 1,8 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр “Кью Эс Си” ХХК концессын гэрээ 2014 онд байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Засгийн газар гэрээг цуцлах үед 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр энэ оны наймдугаар сард 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа зэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Дархан-Уул бие даан төсвөө бүрдүүлдэг цөөн аймгуудын нэг, 2022 онд төсвийн орлого 60,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 1,9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.

Тус аймаг 2023 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаад байна. 2035 он гэхэд хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулах зорилго тавьжээ.

Дархан-Уул аймгийн иргэд арьс ширнээс эхлээд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, засаг захиргааны удирдлагад төлөөлөл оруулах, сургууль, цэцэрлэгүүдэд их засвар хийх, иргэдэд газар өмчилж авах боломж олгох, төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, банкны зээлийн хүүг бууруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Ерөнхий сайд болон холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Засгийн газар боловсруулах үйлдвэрийг дэмжинэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентэд оруулах санаачилгыг МАН гаргаж жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж бусад улс төрийн намуудад уриалсан, боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч буй. Тухайлбал,

         Багш мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой журмын дагуу төр даах шийдвэр гаргасан, орон нутагт шилжин суурьших, ажиллах иргэдийг бүх талаар дэмжих талаар Ерөнхий сайд ярилаа. Мөн Засгийн газар шинэ төслөөс илүү өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зарчим барьж ажиллаж байгаа.

Гэхдээ шаардлагатай шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Дархан-Уул аймгийн “Залуус” хорооллын шинэ сургууль, цэцэрлэг, аймгийн хэмжээнд байгаа их засвар шаардлагатай цэцэрлэгүүдийн засварын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ. Мөн тус аймгийн төвийн нийтийн тээвэрт 20 шинэ автобус өгөхөөр боллоо.

Дархан-Уул аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг тусгуулахаар эрэмбэллээ. Эдгээрээс хамгийн олон санал авсан төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.    Түрээсийн орон сууц
2.    Үерийн байгууламж барих
3.    “Залуус”хороололд сургуулийн барилга
4.    Сургуулийн барилга 480 суудал /Дархан-Уул, Орхон сум/
5.    “Залуус”хороололд 150 ортой цэцэрлэгийн барилга
6.    “Залуус-1,2”хорооллын инженерийн шугам сүлжээ, автозамын үргэлжлэл
7.    Сургуулийн барилгын өргөтгөл  
8.    Өвлийн спортын ордон
9.    31-р хорооллын дулаан хангамж
10. Аймгийн төвийн дахин төлөвлөлтөөр Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам хоёр үе шатны ажил

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав