Өнөө жилийн баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн "допинг"-ийн шинжилгээнээс нэг бөхийн шинжилгээ ЭЕРЭГ гарсан талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлсэн.
Тухайн нэг бөх нь түрүү бөх, Улсын арслан М.Бадарч бөгөөд үүнийгээ өөрөө ч зөвшөөрсөн. Улмаас шинжилгээний хариуг нягтлуулах үүднээс "Б" сорьцоо өгсөн гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.
Тэгвэл хуулийн дагуу "Б" сорьцын хариу нь 14 хоногийн дараа гарах заалттай. Өөрөөр хэлбэл, түүний хариу өнөөдөр гарах юм.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC