• 0
  • 1800

Монголын ресторан зоогийн газрынхан УРИАЛГА гаргалаа

Монголын ресторан зоогийн газрынхан УРИАЛГА гаргалаа

   Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийт 106 хоног бүрэн зогсож, 380 хоног 20:00-22:00 хүртэл цагийн хязгаарлалттай, 31 хоног зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж ажиллахын зэрэгцээ тогтмол 50 хувиас хэтрэхгүй суудлын дүүргэлттэйгээр ажиллаж байна. 

     Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд салбарын борлуулалтын орлого -60% буурч, ажиллах хүчний тоогоо -40% бууруулсан ба нийт ресторан, зоогийн газрын 25% нь хаагдсан хүнд цаг үе үргэлжилж байна. 

Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын алба, харъяа дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй хамтран Ресторан, зоогийн газар болон хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нартай 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Хариуцлагын гэрээ” байгуулан, үйл ажиллагааг шат дараалалтай нээж, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс цагийн хуваарийг 00:00 цаг болгосон билээ. Мөн цаашид хүлээн авалт, эвент, диско бар, караоке зэрэг 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараалалтай нээх боломжийн талаар Монголын Ресторан, Зоогийн газрын холбооны зүгээс холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэн, хамтран ажиллаж байгаа болно. 

Энэхүү хүнд цаг үед эрх бүхий байгууллагуудаас ресторан, зоогийн газрын үйлчилгээг үе шаттайгаар нээн, итгэл хүлээлгэн, дэмжиж буй боловч зарим аж ахуйн нэгж цагийн хуваариа хэтрүүлэх, халдвар хамгааллын дэглэм зөрчих, караоке, диско бар буюу зөвшөөрөгдөөгүй чиглэлээр үйлчилгээ үзүүлэх зэргээр хариуцлагын гэрээгээ зөрчиж байгаа нь салбарын бусад 3’500 гаруй аж ахуйн нэгж, 25’000 ажилтны нэр хүнд, эрх ашигт халдаж буй туйлын хариуцлагагүй үйлдэл болохыг онцлон сануулж байна.

Мөн нийт үйлчлүүлэгч нараас ажилтнуудын тавьж буй шаардлага, урьдчилан сэргийлэх журмыг хүндэтгэн үйлчлүүлэхийн зэрэгцээ алдаа, дутагдалтай зүйл байвал санал зөвлөмжөө өгч байхыг хүсэж байна. Монголын Ресторан Зоогийн Газрын холбооны нийт гишүүд, аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн салбарын үйл ажиллагаа идэвхижиж эхлэж буй энэ цаг үед үйлчилгээний зөвшөөрөгдсөн чиглэл болон цагийн хуваарьт дахин өөрчлөлт оруулахгүй, хязгаарлалт тогтоохгүй байхыг УОК, НОК болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хүсэж буйгаа уламжилъя. Цаашид хичээлийн шинэ жил эхэлж, оюутан залуучууд олноор цуглаж буй хариуцлагатай цаг үед салбарын ААН, бизнес эрхлэгч, ажилтан бүрт хандан халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримталж, коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Түүхэн 100 жилийн ой тохиож буй худалдаа, үйлчилгээний салбарын нийт ААН, ажилтнууд цар тахлын энэхүү хүндрэл, бэрхшээлийг хамтын хариуцлага, Төр - Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд даван туулна гэдэгт найдаж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн төлөө холбогдох журам, хариуцлагын гэрээгээ чандлан сахин биелүүлэх нь салбарын нийт төлөөлөл, ажилтан бүрийн хариуцлага болохыг ухамсарлан ажиллахыг уриалъя. 

МОНГОЛЫН РЕСТОРАН ЗООГИЙН ГАЗРЫН ХОЛБОО

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр Паралимпийн жүдо бөх, байт харвааны төрөлд манай улсын 4 тамирчин хүч үзнэ

    Өнөөдөр Паралимпийн жүдо бөх, байт харвааны төрөлд манай улсын 4 тамирчин хүч үзнэ