Булганчууд авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад талархаж буйгаа илэрхийлэв

Булганчууд авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад талархаж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг байдаг аж. Ерөнхий сайд Булган аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай  эхлээд танилцлаа.

             2022 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан байна. Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх сувиллын яслийн барилга нь хуучирч мууджээ.

1957 онд ашиглалтад орсон, 66 жилийн настай одоогийн барилга яслийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахааргүй болсон байна. 40 хүүхэд авах хүчин чадалтай ч Булган сумын хэмжээнд яслид хамрагдах хүүхэд илүү олон байдаг ажээ. Тиймээс шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан.

Ерөнхий сайд дараа нь Булган аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө.  

Орон нутагт орон сууц шинээр барьсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан-Уул, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50, бусад аймагт 90 хувь хөнгөлнө. Төрийн албан хаагчдад  орон нутагт ажилласны нэмэгдэл олгож байгаа.
           Булган аймаг 61,7 мянган хүн амтай, 3,9 сая малтай, улсын төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг учир 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлох, эдийн засгаа хэрхэн томруулах вэ гэдэгт аймгаараа нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал гээд төрөөс газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олгож буй дэмжлэгийн талаар танилцуулав.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах аймаг бүрийн саналыг авч байгаа бөгөөд Булган аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэллээ. Тус аймагт 37 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас ирэх онд долоо нь ашиглалтад орно.  

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад булганчууд талархал илэрхийлээд дэмжихээ илэрхийлсэн.

              Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлыг хөндсөн. Залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх, аймгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийн зохицуулалт, орон нутагт намчирхалт, талцал их байгааг зохицуулах, Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар 90 орчим иргэн санал хүсэлт хэлж, асуулт тавьж сайд нар хариуллаа.

Булган аймгийн иргэдийн эрэмбэлсэн саналд үндэслээд Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Баян-Агт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТАНИЛЦ: Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд дараах тамирчид хүч үзнэ

    ТАНИЛЦ: Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд дараах тамирчид хүч үзнэ