Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-"Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобуснуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобуснууд хуучин байна гэхчлэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа" гэдгийг хэллээ.

 “Автобус худалдах авах үйл ажиллагааг нууцад хамааруулаагүй”

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

-"Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобуснуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Энэ заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байгаа.

Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй" гэв.  

Шинэ автобуснуудыг 218-625 сая төгрөгөөр нийлүүлж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:

-"Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй" хэмээлээ.

С.Жавхлантбаатар: Автобуснуудыг үйлдвэрээс гарахаас хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-"1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.

        Бид цахилгаан автобуснуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн.

Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобуснууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна.

Гэхдээ хуучин автобуснууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ханжоу-2023: О.Есүгэн хүрэл медалийн болзол хангалаа

    Ханжоу-2023: О.Есүгэн хүрэл медалийн болзол хангалаа