“Зэс эрдэнийн хувь”-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун биш бол Засгийн газар анхааралдаа авна

“Зэс эрдэнийн хувь”-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун биш бол Засгийн газар анхааралдаа авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд үр дүн, олон улсын болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
              2024 оны улсын төсвийн төслийг Засгийн газраас боловсруулахдаа бүх аймагт Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж судлаад төсөл, хөтөлбөрийн саналыг иргэдээр эрэмбэлүүлж буй. Сүүлийн 30 жилд улс орны хөгжлийг хязгаарлаж байсан хүчин зүйл бүрийг засахын төлөөх бодлогыг Засгийн газар бүх салбарт хэрэгжүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн.

Ялангуяа, цар тахлыг даван туулах хөтөлбөрүүд, эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсэн. Авлигын эсрэг “5Ш” цогц ажиллагааг хэрэгжүүлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний гэрээ, экспортыг ил  болгосноор бондын өрөө төлж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэржилт, эрчим хүчний төслүүдийг хөдөлгөж, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж хувьд шилжүүлсэн алдааг залруулж, төрийн мэдэлд буцааж авсан. Үр дүнд нь тус үйлдвэр энэ онд түүхэндээ анх удаа 1,8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Эрдэнэт хот доторх авто замыг өргөтгөх шинэчлэх, үйлдвэрийн тоос агаар бохирдуулж иргэдийн эрүүл мэнд хохирч байгааг шийдэх, ус, дулаан, бохирын шугам сүлжээний 45 хувь нь насжилт дууссан учир цогцоор нь шинэчлэх, шинээр орон сууцууд олноор баригдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн хүртээмжид анхаарах, уурхайн овоолгыг ашигладаг компаниуд, тэр дундаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн асуудлыг нэг мөр шийдэж, төрд буцаан авч үйлдвэрийн дэргэд ажиллуулж ашгийг нь Орхон аймгийн иргэд хүртдэг болох, Тендерийн тухай хуулийг амьдралд нийцүүлж өөрчлөх, төрийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр дунд, доод шатанд хэрэгжилт нь тааруу байгаа зэргийг иргэд хөндөж байлаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг төрд буцааж авсан төдийгүй бүлэглэлийн гарт нэгэнт орчихсон байсан бусад уурхай, ордуудыг эргүүлж авах тэмцлийг эхлүүлсэнд, “Ачит Ихт”-ийн талаар анх парламентад дуугарч шүгэл үлээсэнд эрдэнэтчүүд Ерөнхий сайдад талархал илэрхийллээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийганх Эрдэнэтийн 24 мянган иргэн байгуулж, компанийн 66 хувийг эзэмшиж байсан боловч иргэдийн хувь одоо 30 хүртэл буурсан. Үүнийг бууруулах ёсгүй гэдгийг хөндөх иргэд ч байв. Олон жил маргаантай байгаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн. Баялгийн эзэд сэтгэл дундуур байвал Засгийн газар анхааралдаа авна" гэж Ерөнхий сайд хэллээ.

Орхон аймгийн иргэдийн саналын дагуу Эрдэнэт хотын төвийн зам засварт шаардлагатай 50 тэрбум төгрөг, автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилт, Дэнж, Оюут багийг нэгдсэн төвтэй болгох, “Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд”-ийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, стандарт хэмжил зүйн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэргийг Ерөнхий сайд холбогдох сайд, аймгийн удирдлагуудад үүрэг болгов.


Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Орхон аймагт хэрэгжүүлэх дараах төсөл, арга хэмжээг иргэд ийн эрэмбэллээ. 
-"Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө" боловсруулах 2040 /Орхон, Баян-Өндөр сум/
-Улсын чанартай А1001 авто замыг орон сууцны 2А хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замтай холбох /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг/
-Улсын чанартай А1002 дугаартай авто замыг 7 дугаар хорооллын авто замтай холбох авто зам /Орхон, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг/
-Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум/
-Цэцэрлэгийн барилгын зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум, Найрамдал баг, 7А хороолол/
-Сургуулийн барилгын төсөв  /Орхон, Баян-Өндөр сум, 7-р хороолол/
-Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Орхон/
-Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Орхон/  
-Соёлын төвүүдийн тоног төхөөрөмж /Орхон/
-Татварын хэлтсийн барилга /Орхон, Баян-Өндөр сум/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа