Сэтгэл татаж, хараа булаам Чиндао хотод үдлээд буцсан минь

Сэтгэл татаж, хараа булаам Чиндао хотод үдлээд буцсан минь

           "Дахиад л нэг сэтэл татам хот. Шандүнь муж чинь ерөөсөө тэр чигтээ л хэн бүхнийг татах увдистай юм гээч”. Чиндао хотод буухдаа ийн бодсон юм. Монголчууд ярьдагдаа “Халуу дүүгсэн дулаахан айл” гэж. Үнэхээр хачин тав тухтай, хөгжиж, хөлжсөн гэдэг нь илт, эрхгүй хараа булаасан сайхан хот нүдний минь өмнө цэлийн оршиж, сар, нар үдлэхдээ хүртэл урамтай гоо үзэмж дүүрэн санж. Гэхдээ энд ирсэн улс ганц хотын өнгө төрхийг үзээд л ханана гэвэл үгүй. Шар айрагны музейгээр орж, шар айраг амталсныхаа дараа хотоо хэрхэн хөгжүүлсэн тухай нь сонсож, автомат контейнер терминал дээр очиж гэмээнэ сая нэг бүр дүүрнээр нь мэдэж, сэтгэл ханаад буцах тийш ханддаг байна.

             Чиндао хот төлөвлөлтөөрөө бол үнэхээр дагуулахгүй юм билээ. Зүүн талаараа Шылаорэн далайн умбалтын газар, баруун талаараа Чиндаогийн уран баримлын музейтэй зэрэгцэн оршино. Зохион байгуулалт, зохирол, жин бан нь тун чиг таарсан бөгөөд  уур амьсгал нь тийм нэг чанарлаг, бийлэгжүү, тав тухтайгаар мэдрэгдэнэ. 

  ЦИНТА ШАР АЙРАГНЫ АМТ, ЧИНДАО ХОТЫН “АМТ”

 

           Булганы айраг сайхан, Ховдын тарвас амттай гэдэг шиг Чиндао хот шар айрагны томоохон үйлдвэртэй, бүр өлгий орон нь аж. Дарснаас дутахгүйгээр уушин газраар яваа нэгэнд хань болж, зуун жилийн өнө удаан хадгалагдсан амтаараа хэн бүхнийг зоригжуулж, үгүйдээ л тайтгаруулдаг гэмээр. Гэхдээ шар айраг, дарсыг хүн зөвхөн гунигтай, амьдрал нь хэцүү үед л хэрэглэдэг гэвэл өрөөсгөл ойлголт. Харин амьдралын нэгэн хэрэгцээ гэвэл илүү тохирно байх.

      Чиндао шайр айрагны музей нь Чиндао шар айрагны үүсэн буй болсон газар аж. Шар айрагныхаа хуучин үйлдвэрийн барилгыг музей болгон шинэчилж зуун жилийн турш өөрчлөгдөөгүй үлдсэн дарсны анхилам үнэрийг хадгалж, Хятадад алдартай дэлхийн нэртэй шар айрагны музей болон хөгжсөн гэнэ. Тус шар айрагны музей нь зуун жилийн түүхтэй Герман загварын барилга, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглаж, Чиндао шар айрагны хөгжлийн явц, архи нэрэх мэргэжлийг орчин үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хослуулан, Дорно дахины болон Өрнө дахины соёлыг нэгтгэж, соёлын түүх, архи нэрэх мэргэжил, зугаа цэнгэл, худалдаа зэргийг нэгтгэсэн олон чадавхтай жуулчны бааз болгон хөгжүүлжээ. Тэгэхээр яах аргагүй эл хотын амтыг тодорхойлж, холоос ирсэн хэний ч цангааг тайлах ундаа мөн юм билээ.

                                

      САЙХАН Ч ЦААНАА НЭГ ХӨНДҮҮР

 

           Нэгэнт энд ирснийх Шандүнь боомтын чиндао гарамын бүрэн автомат контейнер терминалтай нь ч танилцлаа. Хүний үйл ажиллагаагүйгээр ажиллах техникийг хараад, бүр тийм том далайн боомт яагаад ч юм гуниг төрүүлсэн. Техник технологи хөгжихийн хэрээр бид хүний үйл ажиллагааг улам хумиж, хөдөлмөрч хүн ард юу хийнэ дээ, тэд хаана бужигнана гэхээс цаанаа нэг хөндүүр, хоосон оргиж байлаа. Автомат зүйл ажил явуулахад, цаг хугацаа хэмнэхэд амар ч түүнд амьсгал, инээд, уйлж, уурлах мэдрэмж үгүй шүү дээ. Өөр хоорондоо зөрж, нэгнээ ачин ачааллаж байгаа төмөрнөөс өөр зүйл байхгүй гээд бодохоор гунигтай, удаан анзаарч төвдөхөөргүй холдон орхимоор санагдсан.

 

Энэхүү терминал нь аж үйлдвэрийн интернэт, Lot, 5G, том дата, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэд технологиудыг өндөр түвшинд нэгтгэн, контейнерын үйл ажиллагаанд ухаалаг шийдвэр гаргах, системийн менежментийг бодитоор хэрэгжүүлэхийг биелүүлжээ.

      Тус терминал нь Чиндао Цяньвань боомтын өмнө эрэгт байрлаж, зургаан хөлөг онгоцны зогсоолыг төлөвлөн байгуулсан байна. Терминалын зогсоолын нийт урт нь 2088 метр, усны гүний хэмжээ нь 20 метр байдаг. Энэ нь дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц зогсож болох бөгөөд жил бүр 5.2 сая TЕU-ний хэмжээтэй, 16 автомат гүүрэн крантай, 83 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй байдаг гэсэн. Энэ төсөл анх 2013 оны аравдугаар сард батлагдсан бөгөөд нийт 13.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаас өнөөг хүртэл 11.3 тэрбум юанийн  хөрөнгө оруулалтын ажлыг дууссан байна. Нээлтээ хийснээс хойш 2600 гаруй хөлөг онгоцны бараа ачиж, буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж биднийг дагуулан яваа хөтөч тайлбарлана. 

 

         Дараагийн бидний орсон үйлдвэр бол Haier группын 11 дэх интернэтийн үйлдвэр юм. Дахиад л техник. Яагаад ч юм надад техник хөгжсөн нь таатай биш санагдаж байгаа ч дэлхий нийт өөрөө, хүн зоны аж амьдрал автомат болоод байгаа үнэнтэй эвлэрч, дагахаас өөр аргагүй. Haier Roller интернэтийн үйлдвэр нь 100 мянган метр квадрат талбайтай, таван эцсийн угсрах шугам, дөрвөн урьдчилсан боловсруулалтын бүстэй. Одоогоор дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн масштабтай, ухаалаг түвшнээр хамгийн өндөр, хамгийн хүчтэй тохируулгатай ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн бааз дээр бид очсон. Дахиад л бүрэн автомажсан техник. Цаг хугацаа, орон зай бүхнийг хэмнэдэг онцлогтой. Энэхүү төсөл нь Casarte, AQUA зэрэг долоон томоохон брэндийн дундаас дээд зэрэглэлийн 400 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх уян хатан үйлдвэрлэлийн  чадавх бүхий  Haier-ийн хамтран бүтээж, ялах экосистемийн платформыг бий болгох стандарчилсан, ажилтангүй, ухаалаг чадавхиар дэмжигддэг байна. Энэ бидний Чиндаод үзсэн сүүлчийн үйлдвэр байв. Үнэхээр сайхан хөгжсөн хот юм байна. Дахиад ч хөгжихийн төлөө зогсоо зайгүй зүтгэн, тархиа ажилуулж, сэтгэл зүрхээ дэвсдэг юм байна. Ороод гарахын төдийд айлыг шинждэг шиг Чиндао гэж даруухан мөртлөө даацтай хөгжсөн, дулаан, бүлээн уур амьсгалтай дүүрэн хотоор дайран өнгөрлөө. Эргээд ирэхэд өчнөөн ч гайхшруулаарай Чиндао. Үзсэн, тогтоосон бүхнээ үргэлж санаж дурсаж, үлгэрлэж, жишин үгүйлэх болно.

         Шар тэнгисээр эмжигдсэн Шандүнь муж гэж ийм ахуй байдаг аж. Ханаж цадлаа, харж, хүрлээ. Бидэнд хараагүй үзээгүй сайхан зүйл ч олон үлдсэн. Дараа дахин ирнэ, зочилно. Баяртай, Шандүнь.

Эх сурвалж: ergelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Яньтай уул, Янма арал, Чаоян гудамж, Жанюй дарсны музейд саатсан хоёр өдөр

    Яньтай уул, Янма арал, Чаоян гудамж, Жанюй дарсны музейд саатсан хоёр өдөр