Энэ өвлөөс урьтаж, нийтийн тээврийн парк шинэчлэлээ “санд мэнд” хийх гэсэн биш, нийслэлчүүд “пактлаад” буй. Вьетнамд салбартай БНСУ-ын “Zyle Daewoo” компаниас нийлүүлэх автобусны эхний 80 автобус нь нийслэл Улаанбаатар хотод ирсэн цагаасаа л “хэл ам” дагуулж ирсэн. Замаск түрхсэн л гэнэ, хаа байсан 1993 оных л гэнэ, бүү мэд.
Ямартаа л Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар ажлаа өгчихсөн. Үүгээр зогсохгүй Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, “Zyle Daewoo” компанийн солонгос захирлуудыг цагдан хорьсон. Эдгээрийн цаана чимээгүй “нуугдаж” буй нэгэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан юм. Тухайлбал,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга атлаа автобусны худалдан авалтыг “НУУЦ”-ын зэрэглэлд оруулсныг мэдээгүй, НИТХ-ын төлөөлөгчид нууцын асуудлыг шүүмжлэхэд тэрбээр, мэдээгүй царайлсан.
Ж.Батбаясгалан “Хотын төсөв санхүү, худалдан авалттай холбоотой асуудлыг хянаж, заримд нь шаардлага тавих” үүрэгтэй нэгэн. Гэвч энэ үүргээ биелүүлсэнгүй. Чимээгүйхэн нуугдаж, уснаас хуурай гарах аргаа бодож суугаа бололтой.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
