БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2023.10.17 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 07.14-18.02
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 10 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, шар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
