Г.Занданшатар: Академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоог бүрдүүлнэ

Г.Занданшатар: Академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоог бүрдүүлнэ

          Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.10.17) “Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтэд оролцож үг хэллээ. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ЮНЕСКО-той хамтран төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд, олон улсын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, олон улсын чиг хандлага, шинэ эрин зууны сорилт бэрхшээл болон ололт амжилтуудыг хоёр өдрийн турш хэлэлцэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Боловсролын багц хуулиудаар дамжуулан, ирээдүйн хөгжлийг түүчээлэх, дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх цогц шинэчлэлийн цаг үед уг форум болж байгаа нь нэн ач холбогдолтойг тодотголоо. 

Тэрбээр үргэлжүүлэн, дээд боловсролыг олон улсын жишигт ойртуулахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах, академик эрх чөлөө, судалгааны ёс зүйг дээдлэх, санхүүгийн олон талт эх үүсвэрийг бий болгох, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, судалгааны их сургууль байгуулах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан гэв. Мөн ЮНЕСКО-гоос 2019 онд баталсан “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” конвенцод манай улс нэгдэн орох асуудлыг УИХ хэлэлцэж эхлээд байгааг дуулгалаа.

УИХ-ын дарга үргэлжүүлэн, сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, манай улсад их дээд сургууль төгсөгчид ба хөдөлмөрийн зах зээлийн шүтэлцээ алдагдсан, нийгэм, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр төгсөгчдийн тоо маш бага байгаа нь Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэл дагуулж мэдэхээр байгааг дурдав.

Тиймээс дээд боловсролын хөгжлийн олон улсын хандлага, ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсролыг 2030 он хүртэл хөгжүүлэх замын зураглал зэргийг үндэслэн шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд өнөөдрийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

       

   Түүнчлэн дээд боловсролын байгууллага нь академик эрх чөлөөг чухалчилж, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулсан, өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн, уламжлалт суралцахуйгаас уян хатан арга барил руу дэвшсэн хөгжлийн энэ үед оюутан, залуусын эрэлт, хэрэгцээ өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байна хэмээн тодотгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, их, дээд сургуулиуд, Шинжлэх Ухааны Академи, Эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын шинжлэх ухаанд суурилсан судалгаа, бүтээлүүд цаашдын хөгжилд онцгой хувь нэмэртэй гэдгийг цохон тэмдэглэв.

“Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтийн үеэр Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, Боловсролын тухай багц хууль нь үндсэн зургаан хүрээг хамарсан шинэчлэл, зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн онцолсон юм.

Эдгээр нь сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоо, багш нэг бүрийн хөгжил, хараат бус, бие даасан засаглалын механизм, үнэлгээний тогтолцоо болон цахим шилжилт байх болно гэв. Чуулганы эхний өдөр “Монгол Улсын дээд боловсролын шинэ үе: Эрх зүйн зохицуулалт, чанарын баталгаажуулалт”, “Дээд боловсролын дэлхийн чиг хандлага ба Монгол Улсын дээд боловсролын салбарт үзүүлэх үр нөлөө” зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТҮЦ-ийн орлогыг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна

    ТҮЦ-ийн орлогыг дээрэмдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна