Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл боловсруулав

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл боловсруулав

Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан.

        Мөн энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Иргэд машины дугаараа худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

-Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувь болох Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 680 мянга байгаа. 2022 онд хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээг нэмэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт хийж байгаа ч импортоор орж ирж байгаа машины тоог гүйцэхгүй, хэдэн зуун км зам нэмж тавиад ч авто замын түгжрэлийг бууруулахгүй нь тодорхой байна. Иймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах, одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Тодруулбал, автомашиныхаа дугаар болон машинаа салгаж бусдад худалдаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана

Мөн Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалт орж ирж байна. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Гэтэл “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон ширэнгэ болж хувирсан. Иймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлагатай байна. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгаж байгаа.

Төвийн зургаан дүүрэгт 0.04, 0.07 га газар олгохыг зогсооно

Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Гэсэн ч нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газрыг амины болон зуслангийн зориулалтаар олгож байгааг энэ хууль болон дагалдах хуулиудад бүр мөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрх зүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Захын гурван дүүргийн хувьд газар олгох процесс цаашид үргэлжилнэ. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга таван тохиолдолд л газар олгоно. Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд, хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үүднээс газар олгоно. Гуравдугаарт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар, дөрөвдүгээрт, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олгох юм. Тавдугаарт, царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.

Худалдан авах ажиллагаанд гарсан нэг алдаа нь зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдэж байгаа нь юм. Иймээс нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, хэлтсийн зарим орон тоог цомхотгон, тендерийн жишиг бичиг баримт боловсруулах ажлыг шинэ хууль болон дагалдах хуулиудад мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Тендерийн жишиг баримтын дагуу үнэлгээний хороод сонгон шалгаруулж, харилцан хяналтыг бий болгох юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх иргэдэд гурван төрлийн санал тавина

Бүх том төсөл, хөтөлбөр газар чөлөөлтөөс болж зогсонги байдалд орсон. Иймээс анхдагч хуулийн төсөлд газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа.

Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.  

Эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй гэсэн дүгнэлтэд нийслэлд өмнө нь хийсэн суурь судалгаануудад үндэслэн хүрсэн. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжуудаар нийслэл хотын дүрэм, стандартуудтай холбоотой зохицуулалтыг давхар тодотгоно.

Хотын дүрэм, хотод баримталбал зохих стандартуудыг тодорхой хуульчилж өгч байгаа. Жишээлбэл, орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Мөн төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулна.

Нийтийн тээврийн стандарт, мөн метро зэрэг нийтийн тээврийн томоохон төрлүүдийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт, түүнтэй холбоотой харилцаануудыг тусгасан. Нийтийн тээврийн санг хэрхэн бүрдүүлэх үү, юунд зориулах вэ гэх агуулга бүхий суурь өөрчлөлтийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авч, тодорхой саналуудыг тусгасны дараа тус анхдагч хууль болон дагалдах хуулийн төслүүдийг холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Х.Нямбаатар: Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарласан

    Х.Нямбаатар: Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарласан