• 0
  • 1357

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна.

Үүнийг шийдэхээр БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх санал орууллаа. Улаанбаатар хотод 652 мянган автомашин бүртгэлтэй байна. Тяньжиний боомтод 4000 контейнер байгаагаас 60 хувь нь Улаанбаатар хотод орж ирэх хуучин автомашин байна. 

Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд ихэнх ажлын байр байрладаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг. Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уртасгаж, 05:30-00:00 цаг болгох санал танилцууллаа. Мөн гол замуудаа өргөтгөх, шинээр сүлжээ торлолоо нэмэх, зургаан нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил бий. 32 уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан уулзварыг хоёр түвшинд оруулах гэх мэт замтай холбоотой ажлуудын зураг төсөл үргэлжилж байна.Хуралд богино хугацаанд түгжрэлийг бууруулах 15 багц арга хэмжээг танилцуулсан.

Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн зорчилт, төлбөр, тооцоо цахимжихаас гадна хүнд суртал арилна. Мөн дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй гэсэн судалгаа гарсан. Тухайн өдөр явах ёсгүй машины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцож байгаа судалгаа бий. Иймээс үүний хэрэгжилтийг хангуулахад анхаарна. Түүнчлэн үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй уриалга гаргаж, хэрэгжилтийг хангах ажлууд үргэлжилж байгаа. Замын хөдөлгөөнд саад болж байгаа зөрчлийг “E police” аппликэйшнээр дамжуулж, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний соёл, дүрэм журмыг хэрэгжүүлэх санаачилга гарсан.

Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд шилжүүлэх, байгууллагуудыг уян хатан цагийн хуваарьт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт 15 бүлэг арга хэмжээг танилцуулж, нарийвчилсан тооцоо, судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо” хэмээн ярилаа.

Энэ үеэр тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг хэдий хугацаанд хийх вэ?

-Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь үндсэндээ код байна. Тухайн кодыг салхины шилэндээ нааж, төлбөр тооцоо, уулзваруудаар нэвтэрч байгаа бүртгэл хийгдэнэ. Энэ бүхэнд тодорхой хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг жилийн дотор үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Зүүн хүрдтэй машиныг хэрэглээнд нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Эцсийн шийдвэр удахгүй гарах байх. Бид шаардлагатай тооцоо, судалгааг гаргасан.

-Замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр, тусгай үүргийн автомашин зорчих, бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй гэх хувилбар байгаа юу. Ийм боломж бий юү. Иргэдэд нийтийн тээврээр зорчих сонголтыг бий болгох хэрэгтэй. Хүмүүсийн машин барих сонирхлыг дэмжсэн, нэмэгдүүлсэн бодлого бариад байгаа харагддаг?

-Өнөөдрийн байдлаар хувийн автомашины хэрэглээ 60 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан эгнээтэй зам ховор. Бусад дөрвөн эгнээтэй зам дээр нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжгүй байдаг. Ганц Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар нийтийн тээврийг 100 хувь хөгжүүлэх боломж хомс. Цаашид гол замуудыг дөрөв биш, зургаан эгнээтэй барьж, нийтийн тээврээ хөгжүүлэх урт хугацааны бодлого барьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Багануур дүүрэг гудамж талбайдаа ариутгал хийж эхэллээ

    Багануур дүүрэг гудамж талбайдаа ариутгал хийж эхэллээ