Хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 08:30 минутаас эхэлж байна. Эцэг эхчүүд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ гараасаа хөтөлж эрдмийн өргөөнд нь хүргэж өгч байна. Үүнтэй зэрэгцэн салбар салбарын мэргэжилтнүүд хичээлийн шинэ жилийг угтаж нийт суралцагч, оюутан залууст мэндчилгээ дэвшүүлж сурлагын амжилт хүсэж байна. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2021-2022 хичээлийн шинэ жилийн мэндийг багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан залууст болон сургууль, цэцэрлэгийн суралцагч нарт зориулж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээг хүргэж байна.
"Монголынхоо үе үеийн нийт багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн босго алхаж буй бяцхан дүү нар, эрхэм оюутан, сурагч, эцэг эхчүүд та бүхэндээ эх орны ирээдүйн хөгжлийн зүг болж, соён гэгээрэх үүдийг нээсэн 100 дахь Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе" хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
