• 1
  • 2092

О.Пүрэвдорж: Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг

О.Пүрэвдорж: Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Сургалтын албаны дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Та бүхний ажил эхэлчихсэн завгүй байна уу. Эхлээд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн талаар танилцуулаач?

-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын анхны гурван сургуулийн нэг юм. Өнгөрсөн 97 жилийн хугацаанд Монголын санхүү эдийн засаг, худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн их өргөө юм.  

-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль яг ямар мэргэжлүүдээр элсэлт авч байгааг тодруулж  болох уу?

-Манай сургууль бакалаврын түвшний 12, магистрын түвшний долоо, докторын түвшний хоёр хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Бакалаврын хөтөлбөрт худалдаа, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, маркетинг, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, эрх зүй, бизнесийн сэтгэл судлал, мэдээлэл зүй. Магистрын хөтөлбөрт худалдаа, маркетинг, нягтлан бодох бүртгэл, санхүү, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ. Харин докторын хөтөлбөрт худалдаа, аялал жуулчлал гэсэн чиглэлээр элсэлт авч байна. 

-Элсэгчдийн том шалгуур босго оноо байдаг шүү дээ. Танай сургуулийн хувьд босго оноог хэдээр тогтоож байгаа вэ?

-Бакалаврын хөтөлбөрийн хувьд босго оноог БШУЯ-наас тогтоож өгдөг. Манайх шиг төрийн өмчит сургуулиудын босго оноо 480 ба түүнээс дээш байна. Манай Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн хувьд хөдөө орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байна гэсэн шаардлагыг яамнаас тавьж байгааг эцэг эхчүүд ойлгож байгаа байх.

-Та сургуулийнхаа давуу талуудыг танилцуулахгүй юу?

-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн давуу тал их. Чадварлаг боловсон хүчинтэй. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрүүд, материаллаг бааз сайтай гэсэн олон зүйлийг хэлж болно. Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг. Манай сургуулийн хувьд нийт эрдэмтэн багш нарын 40 орчим хувь нь докторын зэрэгтэй. ХҮИС нь 2010 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр МУИС-тай нэгдээд 2017 онд дахин Засгийн газрын шийдвэрээр бие даасан төрийн өмчит их сургууль болж сургалт явуулж байна. Манай сургуулийн эрдэмтэн, багш нар бүгд МУИС-д багшилж байсан дадлага, туршлагатай, шавь нараа гэсэн сэтгэл, зүтгэлтэй  шилдэг багш нараас бүрдсэн. Бид хамт олноороо бахархдаг.

2014 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Худалдааны сургуулийг нэгтгэн Бизнесийн сургуулийг байгуулсан. 2017 оноос ХҮИС тусдаа их сургууль болж гарахдаа Бизнесийн сургууль дээр хэрэгжүүлж байсан шилдэг мэргэжлийн хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хөтөлбөрүүдээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил мэргэжилд тавих ур чадвар, технологийн хөгжил, дэвшилд нийцүүлэн шинэчлэн ажиллаж байна.

Манай сургуулийн хувьд хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 30 гаруй анги, кабинет бүхий хичээлийн хоёр том байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын хоёр танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон хоёр лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заал, өнөөгийн шаардлагад нийцэхүйц хоёр цайны газар гэсэн материаллаг бааз сайтай.

-Хөдөө, орон нутгийн элсэгчид улсын их сургуульд элсэхэд дотуур байраар хангах уу?

-Манай сургууль олон жил үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит сургууль тул материаллаг бааз сайтай. Хичээлийн нэг, хоёрдугаар байрныхаа дэргэд 420 оюутан амьдрах хүчин чадалтай өөрийн гэсэн оюутны дотуур байртай.

-Сүүлийн жилүүдэд энтрепренер сэтгэлгээ гэж нэлээн ярих болжээ. Энэ талаар эцэг эхчүүд, оюутан залууст тайлбарлаж өгөхгүй юу?

-Манай сургуулийн хувьд суралцагч оюутан залуустаа энтрепренер сэтгэлгээг суулгах зорилгоор 2017 оноос эхлэн Масачусетсийн технологийн их сургуулийн (MIT) гарааны бизнесийн үндэс 101, 102 хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусган бакалаврын түвшинд “Гарааны бизнесийн үндэс”, магистрын түвшинд “Энтрепренер сэтгэлгээ” гэсэн хичээл орж байна. Бизнес эрхэлж байгаа манай улсын шилдэг залуу энтрепренерүүдийг зочин багшаар урин энэ хичээлүүдийг  заалгаж байгаа нь оюутан залууст илүү үр өгөөжтэй байдаг.

Мөн Монголын их, дээд сургуулийн түүхэнд хамгийн анхны хамтын оффис гэдэг зүйлийг байгуулаад байна. Энэ оффист маань бусад их, дээд сургуулийн бизнес эрхэлж байгаа болон бизнесээ эхлүүлж байгаа оюутан залуус ирж ажиллах боломжтой. 

-ХҮИС-ийн тэргүүлэх чиглэлийн ямар мэргэжлүүдийг та онцолмоор байна вэ?

-Манай сургуулийн сургалтаар олгож байгаа бүх мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжлүүд байгаа. Төгсөгчдийн маань дийлэнх нь ажлын байранд уригдаж, сонгогдож ордог тул эрэлттэй гэж хэлж болно.

-ХҮИС-д элсэе гэвэл цар тахлын үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүртгүүлэх боломж байна уу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бүх зүйл цахим хэлбэрт шилжээд байна. Их, дээд сургуулиуд элсэлтийн үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна. Үүний нэгэн адилаар манай сургууль ч бас элсэлтээ http://admission.nucb.edu.mn/ цахим хаягаар зохион байгуулж байна. Сүүлийн өдрүүдэд манай сургуульд шинээр элсэгчид сургууль дээр биеэр ирж бичиг баримтаа өгч, хичээл сонголтоо хийн, хуваариа баталгаажуулах ажил эрчимтэй явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75118989, 90503882 утсаар авч болно.

-Танайх 97 жилийн түүхтэй улсын сургууль учраас хичээлий анги, танхимын хувьд тохитой, өнөөгийн залуус сонирхон суралцах бүрэн боломжтой юу?

-Манай сургууль хотын төвд байрладаг I, II байр, оюутны дотуур байр гээд материаллаг байдал сайтай. 2019 онд сургуулийн маань 95 жилийн ой болсон. Энэ ойн хүрээнд олон мянган төгсөгч болон хамтран ажилладаг төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар багагүй бүтээн байгуулалтыг хийж анги, танхимуудаа орчин үеийн интерьер дизайнаар тохижуулсан. Компьютер, техник хэрэгслийн хувьд их сургуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Хамгийн сүүлд сургуулийнхаа 100 жилийг ойг угтаж өнгөрсөн сард хичээлийн хоёрдугаар байрны гаднах талбайг тохижуулж, хатуу хучилттай болон өнгөт хавтан суулгаж, бродюрийг шинээр солих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн тордох гэсэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.

Хичээлийн нэгдүгээр байранд гэхэд Хууль зүйн клиник төв шинээр засаж тохижуулж байна. Удахгүй ашиглалтад оруулна.  

-Элсэгчид зөвхөн мэргэжилтэй болохоор суралцах нь чухал бус өнөө цагт өөрийн хобби, авьяас чадварыг илүүтэй хөгжүүлдэг болжээ. Танай сургуульд элсэгчдэд өөрийгөө нээх ямар боломж байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдэд ХҮИС-ийн сагсны баг алдартай тамирчид төрүүлэх болсныг хүүхэд, залуус маань мэдэх болсон. Манай сургуулийн хувьд оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилготой оюутны олон төрлийн байгууллага, клубүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс заримыг дурдвал оюутны лигийн 2018 оны мөнгөн медальт сагсан бөмбөгийн “Чононууд” баг, “Сарны танго” бүжгийн хамтлаг гэх мэт тэднийг хөгжүүлэх орчин, нөхцөл манай сургуульд бүрдсэн. Мөн оюутан залуусын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “MVP” энтрепренер клуб үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж www.polit.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ariuna - 4 жил өмнө

    Surguuli min. Dahij surah ymsan.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

    Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ