НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо

НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт өнөөдөр (2023.11.28) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо.

Тэрбээр ярианыхаа эхэнд Монгол Улстай тогтвортой хамтран ажиллаж, бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд болон тус байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскад талархал илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах арга хэмжээнд Монгол Улсыг тусгайлан сонгон авсанд баяртай байгаагаа уламжлав. 

“Хүний хөгжил бол хүн бүрд тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм. Энэ хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртай. Бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэл” гэсэн сэдвийг хөндсөн байна.

Хүн төрөлхтөн аливаа асуудалд шинэ хандлага, шинэ чиглэлийг эрхэмлэж, шинэчлэлийн зорилгоо шинээр тодорхойлох нь нэн чухал болж байгаа үед энэ нь онцгой ач холбогдолтой юм” гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, яриандаа  эдийн засаг 2023 оны жилийн эцсийн төсөөллөөр 6.0 хувийг давах эерэг мэдээтэй байгаа хэдий ч орлогын болон жендэрийн тэгш бус байдал, хот-хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эмзэг, тулгамдсан асуудлууд байсаар байгааг онцлон тэмдэглэв. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна гэсэн юм. Энэ хүрээнд  аливаа гадуурхлыг арилгаж, хүний нэр хүндийг дээдлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний чадамжийг тэлж, хүмүүсийн сонголтыг төрөлжүүлэх, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан чиглэл, зорилтыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Дараа нь Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч  Хатагтай Матилда Димовска Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлээс  Монгол Улсад хамаарах агуулга, тайлангийн гол санал зөвлөмжийг танилцуулсан.

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсанаар  Монгол Улс хүний хөгжил өндөртэй орнуудын тоонд багтдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийг хамарсан олон хямралуудын улмаас орлого, сургуульд сурсан жил, дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүд буурч байгаа аж. Үүнээс гадна ядуурлын түвшин буурч байсан ч сүүлийн жилүүдэд харьцангуй удаашрах болсон, бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсад хүний хөгжлийн эрч мэдэгдэхүйц удааширч байгаагаас гадна цар тахлын жилүүдэд жендэрийн тэгш байдлын ахиц дэвшилд ухралт ажиглагдаж байна хэмээн дүгнэсэн байна.  

Түүнчлэн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэмжигдэхүйц 83 шалгуур үзүүлэлтээс ердөө 32 нь ( 38,6 хувь ) нь 2030 он гэхэд зорилтоо биелүүлэхээр байгааг сануулав. Мөн төрийн санхүүг илүү хариуцлагатай удирдах бодлогын хүрээнд нэмэгдсээр буй улсын өр нь хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Өрийн бүтцийн өөрчлөлтийг цаг тухайд нь хийж, өрийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Санхүүжилт татаж, нийгмийн хамгааллын зардлыг зорилттойгоор хүргэх, олон улсын тавцан дахь түншлэлээ хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Кибер аюулгүй байдлын чиглэлээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажиллана

    Кибер аюулгүй байдлын чиглэлээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажиллана