Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллалаа

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт  Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр, хугацаат цэргийн алба хаагчид нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг ханган, улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцдог хэмээлээ.

Мөн мэргэжил эзэмшүүлэх, их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар үргэлжлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, бие дааж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн дугуйланд хамрагддаг гэдгийг штабын дарга дэд хурандаа П.Энхтайван хэлж байв.

     Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар, “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги нь улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирснийг онцлон тэмдэглэв.

      Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан үүрэг гүйцэтгэж буй аж. Түүнчлэн тус анги нь нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл байгуулан цэргийн анги хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийдэг, үүргээ хэрхэн биелүүлдэг талаар мэдээллийг тогтмол өгдөг байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, иргэд, нийгэмд иргэний хяналт тавихад тодорхой дэвшил болсон гэдгийг ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар онцоллоо.  

Штабын удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолж байлаа.

Мөн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудлууд нийтлэгээр тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд оруулж цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа.

      Зэвсэгт хүчний 326, 120, 032  дугаар ангийн захирагчид Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй асуудалд санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон. Сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж өөр салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал хэмээв. Харин 2023 оны төсвийн тодотголоор батлан хамгаалахын албан хаагчдын цалин нэмэгдсэн нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд нааштай нөлөөлж байгаа аж.

Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг "УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын  нэг чухал бүрдэл бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг, мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэйг онцлон тэмдэглэв.

      Түүнчлэн зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдын хүний эрх ноцтой зөрчигдөх, цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.  Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцын дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал, дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

 Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, сүүлийн таван жилийн хугацаанд  байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын төсөв хөрөнгө, санхүүжилт хангалтгүй байсан. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь  урсгал зардал, алба хаагчдын цалин хөлсөнд зарцуулагддаг.

Харин ирэх жил энэ салбарын төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цаашид цэргийн ангийн бие бүрэлдэхүүний хангамж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн үүргээ биелүүлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох хууль тогтоомж, Байнгын хороонд уламжлах, тулгамдаж байгаа асуудлыг Улсын Их Хуралд танилцуулан холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

      Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн эерэг нөлөөллийг өрнүүлэх замаар   цэргийн албаны нэр хүндийг өсгөх, иргэд олон нийтэд цэргийн үүрэг гүйцэтгэлийн ажиллагааг нээлттэй мэдээлэх зэрэг хүний эрхийг хамгаалах асуудлаар Батлан хамгаалах яам, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран салбарын хэмжээний бодлого, шинэчлэлийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    СХД-т мэргэжилтэй ажилтай залуус төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

    СХД-т мэргэжилтэй ажилтай залуус төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэллээ