Шинэ нисэх буудлыг дагаж 150 мянган хүн амтай хот байгуулна

Шинэ нисэх буудлыг дагаж 150 мянган хүн амтай хот байгуулна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байгуулагдсан шинэ нисэх буудал болон түүнийг дагаж хөгжих дагуул хотуудын талаар  Барилга Хот Байгуулалтын сайд Б. Мөнхбаатар болон холбогдох албаныхан Хөшигийн хөндийгөөс мэдээлэл хүргэлээ.

2008 онд анх Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөж, эхний ээлжинд 2013 онд 12 мянган га талбайг онгоцны буудалд зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа ачаа бараа, карго болон тээвэр логистикийн бусад үйлчилгээ хөгжих тул “Богдхан” төмөр замын трасст оруулжээ. Ингээд Улаанбаатар хотоос тээвэр, логистикийн үйлчилгээнүүдийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэхээр төлөвлөж, 4500 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн байна.
Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдсан, шинэ хотуудын нэгдсэн төлөвлөлтийг 22415 га газарт төлөвлөнө. Дагуул хот нь нийт 150 мянга орчим хүн амтай байх ба 2000 орчим тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Олон улсын хэмжээний дотоодын компаниудын төрийн бус хөрөнгө оруулалтын байгууллагуудаас хөрөнгө босгох боломжтой " гэлээ.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР: ГАЗАР ДООРХ "ХОТ"-ЫГ БИЙ БОЛГОСОН ҮЕД ГАЗАР ДЭЭР НЬ БОСОХ ХОТЫГ ЗӨВ ТӨЛӨВЛӨНӨ
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:

 “Эхний ээлжид онгоцны буудлын ойр Эдийн засгийн чөлөөт бүс, орон сууц, худалдааны төв байгуулах асуудлыг Хөшигийн хөндийн усны нөөц, ногоон байгууламжтай уялдуулан төлөвлөнө. Хөшигийн хөндийн ойролцоо Майдар цогцолбор, Манзуширын хийд байгаа. Тиймээс аялал жуулчлалын бүс хөгжүүлнэ. Түүнчлэн Зуунмод хотод ноосны том үйлдвэр бий. Говь компани ч газар аваад, ноолуурынхаа үйлдвэрийг гаргаж, ажилтнуудынхаа орон сууцыг барих хүсэлтээ илэрхийлсэн тул Хөнгөн үйлдвэрлэлийн бүсийг мөн Хөшигийн хөндийг байгуулахаар төлөвлөж байна. 


Түүнчлэн Хөшигийн хөндийн 19 мянган га газрыг энэ оны аравдугаар сард улсын тусгай хэрэгцээнд авна. Энд ХӨСҮТ-өөс эхлээд улсын чанартай сургууль, эмнэлгийг байгуулна. ХӨСҮТ гэхэд л 18 объект барихад 15 га газар шаардлагатай. Энэ мэтээр бид төлөвлөлтийг хийж, цаашлаад дэд бүтэц байгуулсны дараа хувийн хэвшлүүдэд дуудлага худалдаагаар газар олгоно. Үүнээс олсон мөнгөөр дараагийн дэд бүтцийг хөгжүүлэх юм. 

Улмаар онгоцны буудлын хойно үерийн ус зайлуулах хоолой байгуулах, дулааны болон цахилгаан станц байгуулна. Энэ газруудаа бид одоо улсын тусгай хэрэгцээнд авч, хадгалах ёстой. Энд барих цахилгаан станцын зургийг хийсэн бөгөөд үүнд зарцуулах 16.8 тэрбум тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ярилцаж байна. Онгоцны буудлын орчимд эхний ээлжид 5000 хүн, яваандаа 15-20 мянган хүн суурьшина гэж төлөвлөсөн. Тиймээс хоногт 20 мянган шоо метр бохир хүлээж авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд л гэхэд 10 га газар шаардлагатай. Энэ бүхэнд хамгийн багадаа 1-2 жил шаардлагатай” гэлээ.
Мөн Хөшигийн хөндийн автозамын сүлжээг сайжруулж, “Чингис хаан” нисэх буудлаас Төв аймгийн төв рүү, Сэргэлэн сум руу зам тавих бөгөөд ирэх жилийн улсын төсөвт замын зураг хийх төсвийг суулгах ажээ.

ГЗБГЗГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА М.БУЯНДЭЛГЭР: ХӨШИГИЙН ХӨНДИЙ ОРЧИМД, 499 ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЦУЦАЛНА
М.Буяндэлгэр:

Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй газар чөлөөлөлтөөр 499 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах тооцоо гарсан байна.
"Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Энэ бүсэд 3173 иргэн аж ахуй нэгж байгууллагатай холбоотой асуудлыг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Газрыг нөхөн олговортой солих, хууль бус газар олголтыг цуцална. Эхний ээлжид 499 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцална.

Газар чөлөөлөх хугацаа энэ сарын 15-нд дууссан бөгөөд энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна. Нийт иргэдийн 50 хувь нь ирж уулзсан бөгөөд үүнээс 30 хувь нь гомдолтой байгаа илэрхийлж хүсэлт ирүүлсэн. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ учир эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

    Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна