Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2023.12.05) БНХАУ-ын Зам, тээврийн яаманд зочилж, дэд сайд Ли Яантай уулзлаа.

      Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан ирэх онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын тэмдэглэлт олон тэгш ой тохиох гэж буйг уулзалтын эхэнд онцлов. Мөн дөрвөн жилийн өмнө буюу Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 25 жилийн ойгоор БНХАУ-д айлчилж, Зам, тээврийн сайд сайд Ли Шяопөнтэй хоёр талын уулзалт хийж байсныг дурдан, хожим КОВИД-19 цар тахал дэгдэх хүнд үед тээврийн асуудалд шуурхай дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн БНХАУ-ын Зам, тээврийн яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ, Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байна.

Манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт энэ оны төгсгөлд 15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ба үүнийг нэмэгдүүлэхэд хоёр талын авто болон төмөр замын тээвэр, дэд бүтцийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа цахим худалдааны платформын дэд бүтцийг хөгжүүлэх явдал чухал юм.

Монгол Улс, БНХАУ хооронд 1955 онд байгуулсан төмөр замын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, агаарын тээврийн шинэ гарц байгуулах, мөн зүүн бүсийн төмөр замын босоо тэнхлэгийг барих тухай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдаж байсан ба эдгээр асуудлуудыг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүсье гэлээ. БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд дэд сайд Ли Яан хүндэт төлөөлөгчдийг тус яаманд зочилж байгаад талархал илэрхийлээд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаанд манай хоёр улс хоорондын зам, тээврийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэв.

Тэрбээр, БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй ажил, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулж, төмөр зам болон агаарын тээврийн асуудлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Талууд автотээвэр болон төмөр замын транзит тээврийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар ярилцахын сацуу хамтдаа хөгжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 онд хэрэгжсэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засаг, худалдаа болон хилийн боомтын өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв, Мөн тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Элчин сайдын яамны ажилтнуудад хандан Монгол Улсын Их Хурал, түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос баримталж буй бодлого, зөвлөмжийг танилцууллаа.  Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулсан нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон аж. Уг төвийг 2022 оны 10 дугаар сард байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа юм байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалья-2023” аяны сүүлийн урамшууллын эзэд тодорлоо

    Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалья-2023” аяны сүүлийн урамшууллын эзэд тодорлоо