Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын чуулган-2023”-ыг өнөөдөр /2023.12.13/  Төрийн ордонд зохион байгууллаа.

    2022 онд болсон “Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж Тунхаг бичиг гаргасан билээ.  Хоёр дахь удаагийн чуулганаар “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-аас гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэв. 

Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд оролцож үг хэллээ.Тэрбээр, “Эмэгтэй Парламентчдын чуулган -2022”-ыг зохион байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд Улсын Их Хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсныг онцлоод энэ нь УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн төлөөллийг 2024 онд 30-аас доошгүй, 2028 онд 40-өөс доошгүй хувь байх, МАН-ын санал болгосноор нам эвсэл нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалалтай байхаар, нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг 50 хүртэл хувь бууруулахаар хуульчилсан гээд энэ нь УИХ-д сонгогдох эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн. Урьдчилсан судалгаа, тооцооноос харахад дараагийн УИХ-д 20-24 эмэгтэй сонгогдон, нийт гишүүдийн 20 орчим хувьд хүрэх, 2028 онд үүнээс ч нэмэгдэх боломж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар намууд жендэрийн хариуцлагатай байх, дотооддоо шийдвэр гаргах бүтцийн байгууллагууддаа 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөлтэй байх бодлого баримтлах, төрийн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй байхад чиглэсэн заалтууд орсныг тодотгосон.

Тэрбээр, Эдгээр эрх зүйн шинэчлэл нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад дэмжлэг болно гэж итгэж байна. Өнгөрсөн сард УИХ-д суудалтай намууд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны төлөөлөл Бельгийн Брюссель хотод НҮБ-ын санаачилгаар зохион байгуулсан ”Дижитал эрин үед тайван, оролцоотой сонгууль зохион байгуулах” нь сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэр бусад орнууд манай улсын дээрх шинэчлэлүүдийг томоохон дэвшил гэж онцлон тэмдэглэж байсан. Түүнчлэн өнөөдрийн нөхцөл, нийгмийн сэтгэлгээнд байгаа зарим хандлагыг өөрчлөх, нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, түүний эерэг талуудыг тайлбарлан танилцуулах, сурталчлах, мэдлэг, чадавхаа дээшлүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлэх дараа дараагийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна хэмээн онцлон дурдлаа.

Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн ахлагч  С.Одонтуяа: "Эмэгтэй парламенчдын анхдугаар чуулганаар 2022 онд Сонгуулийн тогтолцоог бүх нэр дэвшигчдэд ээлтэй байдлаар өөрчлөх, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн квотыг 40-өөс доошгүй хувьд хүргэх, Бүх түвшинд жендэрийн тэгш байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар олон нийтэд хүргэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээх, бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааг хангах зэрэг нийт 6 зүйл бүхий тунхаг бичиг баталж байсан нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 90 гаруй хувьтай хэрэгжсэн байна гэж тэмдэглэсэн.  

Тэрбээр үргэлжлүүлэн  Монгол Улсын эрх зүйн хүрээнд гаргасан шинэчлэл нь Азидаа шинэлэг бодлого болсон бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг “жендэрийн мэдрэмжтэй хууль” гэж дүгнэхээр байна. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчлэх амлалтаа хараахан хүрч чадаагүй байна.

Үүнд, улс төрийн намуудын ойлголцол чухал гэж харж байна гэлээ. 

Түүнчлэн эмэгтэй парламентчдын энэ удаагийн чуулганд Монгол Улс дахь НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч, хатагтай Лин Цао оролцож үг хэлсэн.Тэрбээр, Жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь дэвшил гэдгийг дурдаад  ОУПХ-ноос гаргасан судалгаагаар  Парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр Монгол Улс 17 хувьтай буюу 190 улсаас 134 дүгээрт жагсаж байгаа нь цаашид хүрсэн түвшингээ ахиулж, хуулийн өөрчлөлтийг бодитоор ажил болгоход улстөрийн намуудын манлайлан чухал болохыг онцлон дурдлаа.

Эмэгтэй парламентчдын чуулган-2023: “Парламентад хүрэх мянган алхам” Амжилтаа ахиулах нь: Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж төгсгөлд нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахыг уриалга-ыг хэлэлцэж, батлав.  Тус уриалга нь 2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуульд чиглэсэн байх бөгөөд

-Эмэгтэйчүүд, залуучуудад

Сонгуульд идэвхтэй оролцох, үеийнхэндээ үлгэрлэх, хэвшмэл ойлголтоос салах, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хүндэтгэхийг

-Улс төрийн намуудад

Тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмыг бүрдүүлэх

-Иргэний нийгмийн байгууллагуудад

Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, эмэгтэй дэвшигчдийг сурталчлан таниулах ажилд сайн дураар оролцох, Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийг,

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, 2024 онд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэхийг уриалсан байна.

Дашрамд дурдахад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан байна. 8 удаагийн сонгуулиар нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байжээ. Энэ хугацаанд 45 эмэгтэй  давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдож, 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.

Мөн арга хэмжээний үеэр “Парламентад хүрэх мянган алхам” буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаарх номын нээлтийн арга хэмжээ боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

    Цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна