П.Сайнзориг: Замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах захиргааны болон эдийн засгийн хөшүүрэг бий болсон

П.Сайнзориг: Замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах захиргааны болон эдийн засгийн хөшүүрэг бий болсон

-Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй-

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр ямар ажлууд хийхээс яриагаа эхэлье.

-Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, иргэдийг ихээр бухимдуулж буй хэд хэдэн асуудал бий. Замын хөдөлгөөний түгжрэл, орчны буюу агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл зэрэг олон асуудал байна. Эдгээр асуудлын шалтгаан нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу бүтээсэн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал. Улаанбаатар хотыг анх 700-800 мянган хүн амтай, 80 мянган машинтай байхаар төлөвлөсөн байдаг.

Мэдээж дэд бүтцийн асуудалд тодорхой ахиц гарч байгаа ч суурь дэд бүтэц болох дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэрлэх байгууламжийг бүрэн шийдээгүй өдий хүрсэн. Тэгэхээр эдгээр асуудлыг эрэмбэлж, 220 мянга гаруй өрх бүхий гэр хорооллын асуудлыг үе шаттайгаар шийдэх шаардлагатай. Ингэснээр түгжрэлийг бууруулахад ч чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс хууль, эрх зүйн хүрээнд түгжрэл, орчны бохирдлын асуудлыг шийдэж, захиргааны болон эдийн засгийн хөшүүргийг бий болгохоор зорьсон. “Эдийн засгийн хөшүүргээр асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж иргэд шүүмжилж, зөвлөдөг.

Гэвч хуулиар орон нутагт эрхийг нь олгож байж иргэд рүү чиглэсэн татвар хураамж, төлбөрийн тухай шийдвэр гаргах боломжтой болдог. Тиймээс хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай тодорхой эрхүүдийг уг хуулиар зохицуулж байгаа юм. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хувьд тус хуулийн гол цөм нь “Өмнөх алдаагаа давтахгүй байх” юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа айл өрхүүдийн газар чөлөөлөх ажлыг хувийн хэвшилд шууд даалгачихдаг. Тухайн компани өөрийн хөрөнгөөр газар чөлөөлөхдөө төлөвлөлтөд өртсөн бүх айлын газрыг чөлөөлж чаддаггүй. Хэсэгхэн газрыг чөлөөлөөд авто зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, дэд бүтэцгүй буюу төлөвлөлтгүй барилга барьдаг.

Чөлөөлсөн газар нь төв магистраль шугамаасаа хол байх гэхчлэн маш олон алдаа гарсан байдаг. Амжилттай хэрэгжсэн төслүүд байгаа ч иргэдийг өмч хөрөнгөөр нь хохироосон олон төсөл бий. Энэ бүх асуудлын гол цөм нь хууль, эрх зүйн тодорхойгүй байдал байсан. Төр, иргэн, компанийн гуравласан гэрээгээр зохицуулахаар дунд нь иргэд хохироод үлдэж байгаа юм.

Тиймээс уг хуулийн хүрээнд хотын зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг дахин төлөвлөнө. Дэд төв гэдэг бол нэг ёсондоо дэд бүтэц гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дулаан, цахилгаан эрчим хүчийг бүрэн шийдсэн. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг барих дэд бүтэц бүрэн ашиглалтад орсон. Үүнийг бодит үр дүнд хүргэхийн тулд тус хуулийн зохицуулалтыг хийж байгаа.

-Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтэц бүрэн ашиглалтад орсноос хойш тухайн байршлуудад бүтээн байгуулалт хийсэн үү?

-Хотод амьдарна гэдэг нь бусадтай зохицож амьдрахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Хотын асуудал бол хувь хүний бус, нийтийн асуудал. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гагцхүү Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн асуудал биш. Хамгийн бохирдол ихтэй, утааны голомт болоод байгаа тухайн байршлыг санамсаргүй байдлаар сонгоод, барилгажуулна гэж яриагүй. Мэдээж шинжлэх ухаан, тооцоо судалгаанд үндэслэн орон сууцжуулах бодлогыг Сэлбэ дэд төвөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тус дэд төвийн 158 га газрыг бүрэн чөлөөлж, суурь дэд бүтцүүдийг хийнэ. 12 мянган айлын орон сууцнаас гадна нийгмийн байгууламжуудыг төлөвлөнө. Тухайлбал, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг байгуулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн 90 мянга орчим хүүхэд гэрээсээ хол байрлах сургууль, цэцэрлэгийг зорьдог. Энэ нь түгжрэлд нөлөөлж байгаа юм. Тиймээс хэдэн орон сууц бариад орхих биш, тухайн бүсээс бүх хэрэгцээт үйлчилгээг авах боломжоор хангаж, эдийн засгийн таталцлыг бий болгох хэрэгтэй. 2000 айлын газрыг чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихдаа ойролцоох Дэнжийн 1000, Ногоон нуур, Дарь эх орчмын айлуудын газрыг орон сууцаар солих боломжтой.

-Зарим айл зах зээлийн үнээс өндөр ханшаар газраа худалдаална гэдэг. Үүнээс шалтгаалж аж ахуйн нэгжүүд газар чөлөөлж чадахгүйд хүрдэг. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ?

-Нэгдүгээрт, хүний хувийн өмчид халдаж, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчихгүй байх ёстой. “Хүний хувийн өмчийг дайчлан авахдаа нөхөн олговор буюу үнийг төлнө” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ нь өөрөө эргээд нийгмийн зайлшгүй хэрэгцээний төлөө байх ёстой. Тэгэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэж юу болохыг анх удаа тайлбарлан, хуульчилсан.

Түүнээс биш нэг хүний газрыг авч нөгөө хүнд өгөх тухай асуудал биш. Харин иргэн А-гийн газрыг чөлөөлөөд, авто зам, эрчим хүчний шугам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих явдал юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар иргэдийн газар болон өмч хөрөнгийг зөв үнэлж, бэлэн орон сууц болон мөнгө санал болгох боломжтой. Уг хоёр саналыг хослуулж болно. Эсвэл газрыг газраар дүйцүүлэх буюу өөр байршилд газар санал болгох боломжтой.

Энэ мэтчилэн аль болох боломжит бүх хувилбараар иргэдтэй тохиролцоно. Үүний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Мэдээж газрыг бүрэн чөлөөлж байж төлөвлөлт хийнэ. Ямар ч ногоон байгууламж, авто зогсоолгүй хэдэн барилга бариад л байвал асуудал нэмэгдэнэ. Төр өөрөө оролцоотой байж, иргэн, аж ахуйн нэгжийн дунд зөрчил үүсгэхгүйгээр хөрөнгө санхүүг нь шийдэж, дэд бүтцийг нь татна. Дараа нь компаниудыг нээлттэй сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Үүний цаана 25 мянган ажлын байр бий болж, түгжрэл 25, орчны бохирдол 30 орчим хувиар буурах тооцоо гарсан. Энэ бол зөвхөн Сэлбэ дэд төв дээр гарсан судалгаа. 2000 айлын газрыг чөлөөлөөд 12 мянган айлын орон сууц барихаар түгжрэлийг улам нэмнэ гэж харж байгаа хүмүүс бий. Зөв төлөвлөлт бол түгжрэлээс урьдчилан сэргийлэх алхам. Тухайн бүсэд сургууль, цэцэрлэгийг хангалттай байгуулж, нийгмийн хэрэгцээг нь шийдэж өгснөөр хотын төв рүү чиглэдэг зорчилт хөдөлгөөн багасна.

-Төлөвлөлт чухал гэж байгаа ч Яармаг орчмын төлөвлөлт дээр алдсаныг бүгд харж байна. Яармагийн дараагийн алдаа Сэлбэ дэд төвд үүсэх вий дээ гэж эмээх хүмүүс байгаа?

-Төлөвлөлтийн алдааны бас нэг жишээ бол “Натур” худалдааны төв, Яармаг орчим. Одоо Ногоон нуур орчмын төлөвлөлтийг алдахад хүрч байна. Тиймээс одоо байгаа нөхцөлд нь тулгуурлан Ногоон нуур орчимд 7 дугаар хорооллыг иж бүрнээр нь цогцлоохоор төлөвлөсөн. Төр дангаараа бүх зүйлд оролцож болохгүй. Тэрчлэн иргэн, аж ахуйн нэгжийг хоорондоо ойлголц гээд хаяж болохгүй. Тухайн аж ахуйн нэгжийн эдийн засаг, хүний нөөцийн чадавхын асуудал хөндөгдөнө. Мөн хувийн хэвшлүүд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэггүй. Тиймээс Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад уг алдаануудыг давтахгүйн тулд иргэн, төр, хувийн хэвшлийн зөв оролцоог хангана.

-Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?

-Хууль батлагдаж, үүнийг дагаад орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө тавигдсан. Зураг төсөвт өртсөн айлуудтай тохиролцох хэлэлцээрийг энэ өвөл хийж, барилгын ажлаа 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын ард суурь дэд бүтцүүдийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг олон жил хийгээгүй.  Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх онд барилга угсралтын ажил дуусаж, хавраас тоног төхөөрөмжийн угсралтыг эхлүүлнэ. Ийнхүү ирэх оны намар гэхэд цэвэрлэх байгууламжийг жигдрүүлж, тохируулгын ажлуудыг хийнэ.  Энэ мэтчилэн суурь дэд бүтцийн асуудлууд үе шаттай шийдэгдээд ирвэл хувийн хэвшлүүдэд бүтээн байгуулалтаа хийх орон зай гарна гэж харж байгаа.

-Төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ?

-Орон сууцжуулах ажил амаргүй. Гэхдээ бидний төлөвлөснөөр 24 сарын дотор уг төслийг хэрэгжүүлнэ. Дэд бүтэц нь бэлэн болчихсон учраас тендер зарлан, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Олон давхар, өндөр барилга барихгүй.

-Тус хуульд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Хуулийн хүрээнд тодорхой хэмжээний захиргааны шийдвэр гаргах эрх үүсэж байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлахаар тусгасан. Камертай замуудад өдөрт нийт 520-550 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тиймээс автомашины дугаар олголтыг хязгаарлаж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн санг байгуулна. Цаашлаад олон төрөлт масс тээврийн хэрэгслийг хөгжүүлэх ёстой гэх заалтыг албан ёсоор хуульд тусгасан. Мөн нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн эргэлтийн хурдыг сайжруулах, авто зогсоолын менежментийг шинэчлэх ажлуудыг хуулийн хүрээнд хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сонсголоор 2 багц сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлахаар 74 гэрчийг дууджээ

    Сонсголоор 2 багц сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлахаар 74 гэрчийг дууджээ