Н.Намуу: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тэг зогсолт болсон

Н.Намуу: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тэг зогсолт болсон

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон. Энэ арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байсан тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна.

-Тухайн зохицуулалтыг хийснээс хойш замын хөдөлгөөний ачаалалд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Дугаарын хязгаарлалтгүй үед буюу арванхоёрдугаар сарын 11-нд уулзваруудад нийт 3816 удаа хөдөлгөөн зохицуулалт хийж байсан. Үүнийг дугаарын хязгаарлалт эхэлсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөртэй харьцуулбал энэ тоо 2672 болж, 30 хувиар буурсан. Цаашлаад арванхоёрдугаар сарын 19-нд 33 хувь, арванхоёрдугаар сарын 20-нд 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Захирамжид өөрчлөлт орж, тэгш, сондгойгоор зорчих хуваарийг шинэчилсэн. Уг захирамжид бүх нийтийн амралтын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэх боловч нэгдүгээр сарын 1-нд үйлчлэхгүй гэж тусгасан байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан юм. Түүнчлэн тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс дээрх үзүүлэлтэд үндэслэн арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Захирамжид өөрчлөлт орж, “сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Мягмар, Пүрэв, Бямба гарагт” гэснийг өөрчилсөн. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 18, 20, 22, 26, 28, 2024 оны нэгдүгээр сарын 03, 05, 09, 11, 15, 17, 19, 23, 25, 29, 31-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны арванхоёрдугаар сарын 19, 21, 25, 27, 29, 2024 оны нэгдүгээр сарын 02, 04, 08, 10, 12, 16, 18, 22, 24, 26, 30-ны  өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Ингэснээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэлх хугацаанд улсын дугаар нь тэгш, сондгойгоор төгссөн тээврийн хэрэгслүүд тус бүр 16 өдөр хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон холбогдох захирамжид дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөхөөр заасан тээврийн хэрэгслүүд нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөнд хязгаарлалтгүйгээр оролцож болно. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь таних тэмдэг, логотой байх шаардлагатай.

Такси, сургуулийн автобус, түгээлтийн машины зөвшөөрөл нь Нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй байдаг. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас илгээсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу манай байгууллага системдээ бүртгэдэг. Цахилгаан, дулаан хангамжийн тээврийн хэрэгслүүд шууд манай байгууллагад хандан бүртгүүлж, зөвшөөрөл авна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын систем нь зөвхөн улсын дугаар танина. Иймд дугаарын хязгаарлалтад орохгүй тээврийн хэрэгслүүд буюу хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин нь заавал таних тэмдэгтэйгээр хөдөлгөөнд оролцоно.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд зааснаар:

- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
- Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;
- Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;
- Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;
- Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.

Харин ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:

- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Dd - 2 жил өмнө

    Byamba garigt 10 tsagiin ued Emartiin baraa hurgegchid shatahuun as dutahgui urd daraalal uusgesen baisan shuu Yah ve?.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ