Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй нийлүүлэх санаачлагад Монгол улсыг сонгожээ

Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй нийлүүлэх санаачлагад Монгол улсыг сонгожээ

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол ө/2023-12-21/ Эрүүл мэндийн яаманд болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.

Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын санаачлагч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Эрмэлзлэлийн захидалд гарын үсэг зурснаар манай улсад хүүхдэд  түгээмэл тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр “Манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог таагүй мэдээлэл байна. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хувь нь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Иймд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмж тэр дундаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулахад ЭМЯ-наас анхаарч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, чанар хяналтыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, манай улсад зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээ оношилгооны удирдамжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн. Мөн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангаад байна.

Энэ санаачилгад нэгдсэнээр ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах арга хэмжээ авна” гэсэн юм.

ДЭМБ-ын бүс бүрээс сонгогдсон зургаан улсад хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.

Хатагтай Соккоро Эскаленте: “Дэлхий дахинд хорт хавдрын эмийг өвчтэй байгаа хүүхдүүдэд хүргэх нь томоохон сорилт болдог. Учир нь тэдгээр эмийг боловсруулахад ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдэд зориулсан эмийн хангамж, хүрэлцээ дэлхийд  хомсдолтой байдаг. Монгол Улс энэхүү дэлхийн санаачилгад нэгдэн орохоор сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор Монгол Улс бэлтгэлээ маш сайн хангасан байгаа юм. Тиймээс хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн.   Дэлхийн хэмжээний судалгаанаас харахад агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их  сөргөөр нөлөөлж байгаа. Зөвхөн амьсгалын замын өвчлөл үүсгээд зогсохгүй халдварт бус өвчнийг ч үүсгэдэг. Ялангуяа нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарт их хэмжээгээр ялгарч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хорт хавдар үүсгэж байна. Монголд ч адил нэлээд олон судалгаагаар агаарт цацагдаж байгаа элементүүд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Иймд агаарын бохирдлын талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, түүнээс үүсэх хорт хавдрын өвчлөлийг бууруулах хэрэгтэй байна” хэмээсэн.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон

    Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон