"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны онцлох ажил

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны онцлох ажил

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ.

Улсын их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалах, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

НҮҮРСИЙГ БИРЖЭЭР, ХИЛ НӨХЦӨЛӨӨР БОРЛУУЛЖ, ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЛЭЭ 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт 65 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр Ганцмод боомт нөхцөлтэй арилжааллаа. 

НҮҮРС ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛСНААР 410.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТТЭЙ АЖИЛЛАВ  

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу хил нэвтрэх С зөвшөөрөл олголтыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж, мэдээллийг компанийн цахим хуудаст байршууллаа. Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллав.  

КОМПАНИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ, АШИГТ АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭВ 

Компанид Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.доллар байсныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулав.  ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авав.

УУЛЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨӨГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд Цанхийн зүүн болон Цанхийн баруун уурхайгаас нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 29.2 сая тонн нүүрс ачиж, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлэхээр байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын уул уурхайн салбарт гарсан дээд үзүүлэлт юм.

ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд уурхайн тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайн конвейрийн бүтээн байгуулалтын 2 төсөл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, газрын тос дамжуулах хоолой, цахилгаан станцын 4, төмөр замын 4, нийт 10 төслийг хэрэгжүүлж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВАХ ТУРШИЛТЫН ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР БАТЛУУЛАВ

Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэр нь жилд 2,000 тонн нүүрсийг хийжүүлэх замаар 950 тонн DME цэвэр түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН ТЭЗҮ БАТЛУУЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь авто-конвейерийн хосолсон тээвэр бүхий мөчлөг-урсгал технологи буюу конвейерийн төслийг нэвтрүүлэхээр төлөвлөн Конвейерийн системийн ТЭЗҮ-г эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад байна. Тус төсөл нь хэрэгжиж эхэлснээр уурхайн тээвэрлэлтийн зардлыг 24 орчим хувиар бууруулах ба ХАБ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талуудтай юм.

ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ТЕХНИКИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн өмчлөлийн техник, тоног төхөөрөмжийн парктай болж гэрээт гүйцэтгэгчээс 100% хараат байдал болон үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах ажлын хүрээнд 2024 онд 22.1 сая.м3, 2025 оноос 58.8 сая.м3 уулын цулын ажил хийж гүйцэтгэх өөрийн өмчлөлийн техникүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Тус ажлын хүрээнд 2023 онд 1 ширхэг экскаватор, 9 ширхэг автосамосвал, 5 бульдозер, 2 автогрейдерийг нэмэлтээр хүлээн аваад байна. 2024 онд үлдсэн техник, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн авснаар жилд 58.8 сая м3 уулын цулын ажлыг хийж гүйцэтгэх хүчин чадалтай болно.

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭВ

“Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 457 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Олон улсад нэр хүнд бүхий “Мүүр Аудит” ХХК-тай 2023 оны 07 дугаар сард гэрээ байгуулан аудитын хяналт хийв. 

 

УУРХАЙН АЖИЛЧДЫН АЯ ТУХТАЙ АМЬДРАХ, АМРАХ БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. “Эрдэнэс хотхон” нь  тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай. Мөн 2023 онд Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборыг ашиглалтад оруулаад байна.

Эх орныхоо тусын тулд Эрдэнэс Тавантолгой ХК

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ зэрэг сумдад зудын эрсдэл өндөр байна

    Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ зэрэг сумдад зудын эрсдэл өндөр байна