Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа  (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгааг танилцуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

     Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй нь шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний нэг хэсгийг сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохтой холбоотой дээрх зохицуулалтууд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авч, шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрх мэдлийг өөр бусад хуулиар хуульчлан авах замаар хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.

Үүнд,

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэснийг хасах.

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ ... ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.” гэснийг хасах.

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэснийг хасах.

- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал ... сонгон шалгаруулж, томилно.” гэснийг хасах.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тэрбээр, уул уурхайн үйл ажиллагаа нь алслагдсан хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зам тээвэр, ус ба цахилгаан зэрэг дэд бүтэц хөгжүүлэх, уул уурхайн ашиг орлого, татварын орлогыг дахин хуваарилах замаар улсын төсвийн хуваарилалт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг орон нутагт авчрах боломжтой. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн нүүлгэн шилжүүлэлт, амьжиргаа ба соёлын өөрчлөлтүүд, замын хөдөлгөөн, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын нөлөөллүүд, орон нутгийн хүн амын өсөлтөөс үүдэн нийгмийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэх боломжтой.

"Хариуцлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэдэг нь уул уурхайн үйл ажиллагаа явагдах орон нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол, нөлөө багатай үйл ажиллагаа эрхлэх, нөхөн сэргээлт-хаалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, цаг тухайдаа бүрэн хэмжээгээр ашигт малтмалын нөөцийн төлбөр болон холбогдох бусад татвараа төлөх гэсэн ухагдахуун байдаг. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлагыг шалгуур үзүүлэлтийн “хүлээн зөвшөөрөгдсөн байдал” үзүүлэлтээр дүгнэхэд хангахгүй байна.

Иймд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл, ашиглалтын тусгай зөвшөөр асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагад өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, нутгийн иргэдийн эрх ашигийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол багатай үйл ажиллагаа явуулах нь зүйтэй учраас “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг боловсруулсан гэлээ.

Ашигт малтмалын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.

Үүнд,

- Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.4. “тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.

- Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. “Тухайн тайлбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.” гэж нэмэх.

- Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7. “Тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.

- Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ. гэж нэмэх.

- Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг “42.3. “.... ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчлөх.

Дээрх хуулийн төсөл, танилцуулгад олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим хуудсанд 2023 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулан нээлттэй хэлэлцүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

    Зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь