С.Чинзориг сайд гадаад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо

С.Чинзориг сайд гадаад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны нэгж хөдөөгийн багт ажиллаж буй багийн эмч нарыг анх удаа бөөнөөр нь гадаадад сургалтад хамруулсан.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын тэргүүлэх чиглэл нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх явдал бөгөөд энэ утгаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэн бүр амьдарч байгаа газартаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр чанартай тусламж, үйлчилгээг авдаг тогтолцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

      Өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн амтай манай улсын хувьд анхан шатны тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн тогтолцооны суурь нь байсаар ирснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлоод “Манай улсад засаг захиргааны нэгж болох 1800 багт өнөөдрийн байдлаар 1000 орчим багийн бага эмч ажиллаж байна. Багийн эмч нь алслагдсан хүн ам, малчдад хамгийн ойрын туслагч нь байдаг. Энэ ч утгаараа Эрүүл мэндийн сайдын хувьд багийн бага эмчийг бүх талаар дэмжин тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамрууллаа.  Мөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд онцгой анхаарч, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхлэхээр болсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэсэн юм.

Энэ оны наймдугаар сард ЭМЯ, Монгол УИХ, ДЭМБ-тай хамтран  Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг дээрх форумд оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь парламентчдын үүрэг болохыг Улаанбаатарын тунхаглалаар баталгаажуулсан билээ.

 С.Чинзориг сайд “Манай багийн бага эмч нарын ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаа байдал, орон зай, газар нутгийн алслагдмал байдал болон байгаль, цаг уурын хүнд хэцүү байдал зэргийг түүртэлгүй даван туулдаг зэрэг нь Номхон далайн баруун бүсийн бусад улс орнуудад “шилдэг сайн” туршлага болж, бид бүгд Та бүхнээр бахархах сэтгэл төрж байсан” хэмээн ярьсан юм.

Цас зудын аюул, эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа багийн эмч нарыг зайлшгүй шаардлагатай багцаар хангахад дэмжлэг үзүүлсэн ДЭМБ, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, онцгойлон хатагтай Сокорро Эскалантед Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийллээ. Багийн эмчийн багцын дээжийг гадаадад сургалтад хамрагдаад ирсэн эмч нарт гардууллаа. Уг багцад даралтны аппарат, электрон өндөр хэмжигч, пульсоксиметр, халуун хэмжигч, амьсгал тоологч, дөрвөн төрлийн шижилгээний түргэвчилсэн оношлуур зэрэг анхан шатны тусламж үзүүлэхээр очиход нэн шаардлагатай зүйлсийг багтаасан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав